Индрикотер

 

Индрикотер. Латинаар: Indricotherium, Грекээр: θηριον - амьтан, индрик- буюу үлгэрийн амьтан гэсэн утгатай. Олигоцены дунд үеэс доод Миоцене эринд буюу ойролцоогоор 30-20 сая жилийн тэртээд Ази тив болон Монголын нутагт амьдарч байсан Хирсны төрлийн сүүн тэжээлтэн амьтан. Уг зүйлийн үлдэгдэлийг Казахстаны Аралын тэнгис, Монгол, Шиньжан Уйгараас олж илрүүлжээ.

 

 

Өнөө цагийн хирсний эртний өвөг уг зүйл нь богино бие, гурван хуруутай урт шулуун хөл, багавтар толгой, урт хүзүүтэйгээрээ орчин цагийн хирснээс эрс ялгардаг. Уг хирс 8 метр хүртэл өндөртэй байсан бөгөөд жин нь ойролцоогоор 20 тонн орчим татаж байжээ. Тэрээр мод, бут сөөгний навчаар хоололдог байжээ.

 

Анх 1911 онд Форстер Купер уг зүйлийг Paraceratherium-ийн төрлийн амьтан болохыг тодорхойлжээ. Paraceratherium, Baluchitherium нь Indricotherium -ийн ижил нэршил (Lucas & Sorbus (1989) юм. Уг зүйлийн хамгийн их судлагдсан зүйл нь Indricotherium transouralicum (Павлова, 1922) бөгөөд өнөөгийн  Монгол, Казахстан, Хойд Хятадын нутагт амьдарч байжээ.

 

Paraceratherium orgosensis (Chiu, 1973) зүйл нь индрикотеруудын хамгийн томд тооцогдох бөгөөд Шиньжан Уйгараас олж илрүүлжээ.

 

Индикотерийн зүйлүүд: 

 

  • Indricotherium bugtiense
  • Indricotherium orgosense
  • Indricotherium prohorovi
  • Indricotherium transouralicum (Pavlova,1922)
  • Indricotherium zhajremensis

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Миоцены үеийн сүүн тэжээлтнүүд

Индрикотер
Индрикотер
Indricotherium
Индрикотерийн араг яс