И
Индонез Ребаб (2)

 

Индонезын хөгжмийн зэмсэг

 

Индонез Ребаб (Indonesian Rebab) нь Тайландын гурван чавхдаст Сав сам сай хууртай (Saw-Sam-Sai fiddle) гадаад төрхөөрөө төстэй бөгөөд Индонезын Гамелан чуулгын бүрэлдэхүүнд багтдаг нумт чавхдаст хөгжмийн зэмсэг юм.

 

 

Тайландын гурван чавхдаст Сав сам сай хуур (Saw-Sam-Sai fiddle)

 

 

Бали арлын Ребаб (Balinese Rebab)

 

 

Уг хөгжимийн өвөг IX зуунд Төв болон Зүүн өмнөд Азид хэрэглэгдэж байсан бөгөөд исламын худалдаачидаар дамжин Хойд Африк, Ойрхи Дорнодод нэвтэрчээ.   Ребаб буюу Рабаба нь Арабаар нум гэсэн утгатай үг ажээ.
 
 
 
 
Индонез Ребаб хоёр чавхдастай байдаг бол Баруун Явагийн Ребаб нь металл хоёр болон гурван чавхдастай байдаг. Индонез Ребабын царыг модоор зүрхэн хэлбэртэйгээр ухаж үйлдэж арьсаар бүрэх бөгөөд чавхдасыг нь өлөнгөөр хийдэг байжээ. 
 

Индонез Ребаб (2)
Индонез Ребаб (Indonesian Rebab)
Бали арлын Ребаб (Balinese Rebab)
Баруун Явагийн Ребаб (Rebab west Java)