И
Индиан бөмбөр (2)

 

Индиан бөмбөр (Native American drum) буюу Эртний Америк бөмбөр (Ancient American drum) нь нэн эртний цохиур хөгжмийн зэмсэг бөгөөд хөгжмийн зэмсэг ахуй орчиныхоо тусгал болсоор иржээ. Америкчууд буюу уугуул Индианчуудын оршин байгаа сууц өөрчлөгдөхөд даган хувисан өөрчлөгдөж ирсэн хэдий ч язгуур чанараа хадгалсаар иржээ. 

 
Өнгө будаг, технологи боловсронгуй болсон хэдий ч байгалын гаралтай ан амьтны арьс, мод өдгөө ч индиан бөмбөрт хадгалагдсаар байгаа билээ. 
 
 

 

Орчин цагт Индиан бөмбөр нь хөгжмийн зэмсэг төдийгүй Америкчуудын орон байрны интерьерийн салшгүй хэсэг болж бөмбөр төдийгүй 12-24 " голчтой дугуй ширээ болгон ашиглах болжээ. 
 
Ялангуяа модон тавилгатай гайхалтай зохицох бөгөөд ширээ төдийгүй шаардлагатай үед хөгжмийн зэмсэг болон хувирдаг. Бөмбөрийн царыг Нарс, Хушаар үйлдэж элдсэн арьсаар бүрэх болжээ. 
 
 
 
1. Бизон суурьт Индиан бөмбөр (Native American Bison stand drum), 2. Индианчуудын Пау-Вау бөмбөр (Pow Wow traditional Native American drum)

 

Канад, Хойд Америкийн Индианчуудын уламжлалт Пау-Вау бөмбөрийн (Pow Wow traditional Native American drum) цар 12 хэсгээс бүрддэг. Энэ нь жилийн 12 билгэддэг ажээ. Уг бөмбөр сүнстэй харьцах, өвчин эмгэгийг анагаах, дуу бүжигт хэмнэл үүсгэхэд ашиглагдана.  Том овор хэмжээтэй Пау-Вау бөмбөрийг хэд хэдэн бөмбөрчин нэгэн зэрэг тоглоно. 

 

 

Индиан бөмбөр (2)
Индиан бөмбөр
Индиан бөмбөр
Индиан бөмбөр
Индиан бөмбөр