И
Индиан бишгүүр (2)
Индиан бишгүүр (2)

 

Индиан бишгүүр (Native American Flute) нь Америкийн эртний үлээвэр хөгжмийн зэмсэг бөгөөд түүнийг хулс, голын зэгс болон навчит мод (Грек самарын мод), шилмүүст модоор (Хуш) үйлдэж иржээ. Индиан бишгүүрийг өөрөөр Хайрын бишгүүр (Indian Courting Flute) хэмээн нэрлэдэг нь учиртай. Индиан бишгүүр нь хөгжмийн зэмсэг төдийгүй стресс тайлах, зүрх судасны өвчинг анагаахад ч хэрэглэгддэг байна.  

 

 
Индиан бишгүүр үүссэн олон домог таамаглал байдаг.  Үүний нэг нь тоншуул модны өт хорхойг идэх явцдаа модний мөчир хөндийлөн ухаж түүгээр нь салхи исгэрэн ая эгшиг дуугарсанаас санаа авсан гэх хувилбар байдаг бол өөр нэг нь Төв Азиас нүүдэллэн ирсэн нүүдэлчид бишгүүр, хэнгэрэг авчирсан гэх таамаглал байдаг билээ.
 
Харин төв Азийн нүүдэлчдийн анхлан авчирсан бишгүүр нь ясан хожим, хулс мод болсон хэмээн үздэг билээ.
 
 
 
 
Эртний Индианы модон бишгүүрийг Итали эр Джакомо Костантино Бельтрами 1823 онд Миссисипи голын эхээс олсон нь өдгөө Италийн Трентогийн музейд хадгалагдан үлджээ.
 

Индиан бишгүүр (2)
Индиан бишгүүр
Индиан бишгүүр
Индиан бишгүүр
Индиан бишгүүр
Индиан бүжгийн бишгүүр (Native American Dance Flute)