Икэл хуур (2)

 

Монгол үндэстний хөгжмийн зэмсэг

 

Икэл хуур (Ikel khuur) буюу Ихэл (Ikhel), Игил (Igil), Икил (Ikil) (Түрэгээр: ик- хоёр, кэл- хэл, дээс, чавхдас) нь эртний Ойрад Монголын нумт, чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Тува, Алтайн Урианхайчууд Икил (Ikil), Хакасчууд Ыых, Якутын Саха нар Кырыымпа (Kyryympa) буюу Кыллаах Кырыымпа (Kyyllaah Kyryympa) хэмээн нэрлэдэг.

 

 

1. Pegasus студийн Ширэн царт Икэл хуур (Sound box is covered with skin traditional Ikel khuur), 2. Тагна Урианхай /Тува Икэл хуур (Tyva Ikel khuur), 3. Товшуурт-Икэл хуур (Tobshuurt Ikel khuur)

 

 

1. Алтай, Хакасчуудын Хүн толгойт икэл хуур (Altai & Khakassian People head Ikel khuur). Хотгойдод Сайхан   дуулдаг Нонжгой бүсгүйн   дурсгалд зориулж, айргийн хутгуураар хүн толгойт Икэл хуур бүтээжээ гэсэн домог байдаг, 2. Шанаган Икэл хуур (Shanagan Ikel khuur), 3. Ховд аймгийн Зэрэг сумын Икэлч Банзрагч

 

 

 

Якутын Саха нарын Кырыымпа (Kyryympa) буюу Кыллаах Кырыымпа хуур (Kyyllaah Kyryympa)

 

 

 

Икэл хуурыг сайтар хатаасан цул модоор үйлдэх бөгөөд царыг арьсаар бүрдэг. Икэл хуурыг урт, богинын дуу, хөөмийтэй хослуулан тоглодог. 

 

 

Икэлч Өндөрийн Батдорж болон Саяын Октябрийн (Saya October) урласан Икэл хуурууд (Тува)

 

Икэл хуурын хөг Морин хуурын ардын хөгтэй адил бөгөөд зөв хөглөгдсөн эсэхийг салхинд барьж шалгадаг байжээ. Хэрэв зөв хөглөгдсөн аваас салхинд тааламжтай дуу авиа хүнгэнэн сонсогдоно. Икэл хуураар хуурдахад тулганы үнс бургитал хүнгэнэсэн дуу гардаг байсан хэмээн хөгшчүүд хуучлах бөгөөд хүүхэд өвдөхөд Икэлээ хөрөөдөж домнодог нь бөөгийн шашны зан үйлээс угшилтай ажээ. Икэл хуур байгаа айлаас Ад чөтгөр дайждаг хэмээн үздэг бөгөөд өдгөө айл болгон Морин хууртай байхыг эрмэлздэг нь үүний баталгаа билээ.  

 

 

Икэл хуур (2)
Тагна Урианхай /Тува Икэл хуур (Tyva Ikel khuur)
Тувагийн Икэл хуурч Дамдины Алдар
Шанаган Икэл (Shanagan Ikel)
Икэл
Увс аймгийн Тэс суманд мэндэлсэн Баруунтуруун сумын Баяд Икэлч Балжмаагийн Лүжин "Ээвэн голын урсгал","Жороо морины явдал" зэрэг татлагуудыг чадварлаг тоглодог байжээ.
Икэл хуур
Хотон Икэл хуурч
Чуваш Икэл (Chuvash Ikel)