Идлэг Шонхор

 

Дэлхий дээр 60 орчим зүйл шонхор байдгаас Монгол оронд 10 зүйл Шонхор тархжээ. Манай оронд тархсан Шонхруудаас хамгийн том биетэй нь Идлэг Шонхор (Falco cherrug) юм. Энэ зүйлийн шонхор зүүн Европоос авахуулаад зүүн зүгт Манжуур хүртэл тархсан. Энэ зүйлийн зарим нь нүүдэллэж, өмнө зүгт нутагладаг зарим зүйл нь нүүдэллэдэггүй. Нүүдэлдэг Идлэг Шонхор нь Этиоп, Арабын хойг, хойд Энэтхэг, баруун Хятадад өвлийн улиралыг өнгөрүүлдэг. 2010 онд явуулсан судалгаагаар Монгол оронд 6830 орчим идлэг шонхор байгаа гэсэн дүн мэдээ гарчээ. Энэ нь дэлхий дээрх нийт идлэг шонхрын 45 орчим хувь нь манай улсад байна гэсэн үг юм. Идлэг Шонхорын нэг хос 4-5 өндөг гаргаж, түүнээс 40-50 хувь нь бойждог байна.

 

 

а. Идлэг Шонхорын өндөг. б. Тархац: шар нь үржидэг, цэнхэр нь өвөлждөг, ногоон нь суурин

Идлэг Шонхор
Идлэг Шонхор
Falco cherrug