Ибн Сина

 

Абу Али Хусейн ибн Абдаллах ибн Си́на. Персээр. ابو علی حسین بن عبدالله بن سینا‎ - Abū ‘Alī Husein ibn ‘Abdallāh ibn Sīnā, Тажикаар: Абуалӣ Ҳуссайн ибни Абдуллоҳ ибни Сино,  Латинчилсан нэр нь: Аvicenna (Авице́нна); Тэрээр Бухарын ойролццох Афшамед тосгонд 980 онд мэндэлж 1037 оны 6 сарын 18 нд Гамадан хотод нас нөхчжээ. Тажикийн нэрт гүн ухаанч, эмч. Саманидын эмирийн ордны эмч, Дайлемтийн султан, Гамаданы визир байжээ. Ибн Сина шинжлэх ухааны 29 салбар чиглэлийн 450 гаруй бүтээл туурвисны 274 бүтээл нь хадгалагдан үлджээ. Тэрээр бага наснаасаа авъяаслаг эрдэмт хөвүүн болохоо харуулжээ.

 

10 насандаа Коран судрыг бүтнээр нь цээжилсэн ибн Синийг Мусульманы хууль цаазд суралцуулхаар  илгээжээ. Тэрээр Бухарт ирж Абу Абдаллах Натилигийн удирдлага дор логик, гүн ухаан, геометр, одон орон судлах болжээ.  14 нас хүрэхэд тэрээр шинжлэх ухааны салбаруудыг бие даан судлах болж Аристотелийн "Метафизик" тай танилцжээ. Тэрээр "Метафизик"-ийн учрыг эхэндээ ойлгохгүй байсан ч Аль-Фарабигийн "Метафизик"-ийн талаар өгүүлсэн ном түүнд тус болжээ.

 

Түүнийг 16  нас хүрэхэд Бухарын эмир өөрийгөө эмчлүүлэхээр ордондоо урьжээ. Тэрээр дуртгалдаа би ангаах ухааныг судлахдаа номонд бичсэн зүйлийг өвчтөнийг биеийн байдалтай харьцуулж, ажиглах явцад  тэнд бичигдээгүй олон зүйлийг олж мэдсэн хэмээжээ. 1002 онд Бухарыг Туркууд эзэлж Саманидын династи унахад тэрээр Хорезмийн харъяанд байсан Үргэмч хот руу явжээ. Түүнийг Үргэмч хотынхон тайж эмч хэмээн хүндлэн дууддаг байв. 1008 онд тэрээр султан Махмуд Газневийн ордны эмчээр ажиллах саналыг хүлээн аваагүйгээс хавчлаганд орж хэрэн хэсүүчлэх болжээ. 

 

015-1024 онд тэрээр Гамаданд амьдарч судалгаа шинжилгээний ажил хийхийн сацуу Имирийн төр засгийн ажилд зүтгэх болжээ. Эмир Шамс ад-Давлаг эмчилсэнээр тэрээр визир болон дэвшив. Эмирийг нас нөхчсөний дараа тэрээр Исфаханд эмир Ала ад-Давлагийн ордонд шадарлах болов. Ибн Сина нас барахынхаа өмнөхөн өөрийн харъяат боолуудыг чөлөөт иргэн болгож тэднийгээ шагнаж, бүх өв хөрөнгөө ядууст тараан өгчээ.

 

Нэрт эрдэмтэн Ибн Сина нь тухайн үеийнхээ амьд "Нэвтэрхий толь" байлаа. Түүний араб хэл дээр бичсэн "Анагаах ном" (Китаб аль-Шифа), "Мэдлэгийн ном"(Даниш-намэ) логик, физик, биологи, сэтгэл судлал, арифметик, хөгжим, одон орон, "Метафизик"-ийн талаар өгүүлсэн номууд нь нэвтэрхий толь хэлбэрээр зохиогдсон ажээ..

  • Kanun fi l-Tibb буюу “Анагаах ухааны дэг жаяг” хэмээх ном нь нэвтэрхий толь хэлбэрээр хэвлэсэн бөгөөд Антийн эмч нарын шилдэг бүтээлүүд, Араб эмнэлгийн давуу талтай хослуулан боловсруулж нэгтгэн дүгнэсэн уг ном  Хүн өчүүхэн зүйлээс ч өвдөж болох төдийгүй цэцэг өвчний халдварлах зам, холер болон тахал өвчний ялгаа, эдгээртэй хэрхэн тэмцэх арга болон олон төрлийн өвчний учир шалтгааныг судалж тогтоосон байна.
  • "Эмийн хэрэглэдэхүүн" (Ал-Адвият ал калбия) номоо тэрээр Гамаданд анх очихдоо бичжээ. Уг номонд зүрхний өвчнийг оношлох, эмчлэх аргуудыг бичжээ..
  • "Өмнөх алдаанаасаа суралцаж түүнийг хэрхэн давтахгүй байх арга зам" (Дафъ ал-мазорр ал куллия ан ал-абдон ал инсония би-тадорик анвоъ хато ан-тадбир).
  • "Дарсны сайн болон муу тал" (Сиёсат ал-бадан ва фазоил аш-шароб ва манофиъих ва мазорих) нь Ибн Синийн хамгийн богино бүтээл билээ.
  • "Анагаах ухааны яруу найраг" (Урджуса фит-тиб).
  • "Судасны цохилтын тухай" (Рисолайи набзийа).
  • "Аялагчидад зориулсан ном" (Фи тадбир ал-мусофирин).
  • "Чалх гэж юу вэ?" (Рисола фил-л-бох) номондоо онош тавих, бэлгийн сулралыг эмчлэх арга зам.
  • " Бал болон цуу" (Рисола фи-с-сиканджубин) номод бал, цууг эмчилгээнд хэрхэн хэрэглэх, орц тунгийн талаар.
  • "Цикории буюу идрээгийн тухай" (Рисола фил-хиндабо).
  • "Судас болон цус ханах арга" (Рисола фил-урук ал-мафсуда).
  • "Рисола-йи жудия" ном нь чих хамар хоолой, шүд, ходоодыг эмчлэх болон эрүүл ахуйн дэглэмийн тухай дурьджээ.

Тэрээр эмгүй эмчилгээг чухалчлан үзэж биеийн тамирын болон эрүүлжүүлэх дасгал сургууль, амьсгалын дасгалуудыг боловсруулжээ. Хүн биеийн хүчний болон сэтгэл заслын дасгал сургууль тогтмол хийж хоолны горимыг зөв сахивал өвчин тусахгүй, мөн зарим өвчнийг биеийн эсэргүүцэл, дархлаагаа нэмэгдүүлэх замаар эм хэрэглэхгүйгээр эмчилж болохыг бичсэн байдаг. Энд бариа иллэг чухал ач холбогдолтойг дурьджээ. Бариа заслыг халуун болон хүйтэн устай хослон хэрэглэх нь их үр дүнтэйг тэрээр онцлон тэмдэглэсэн байна.

Ибн Сина
Абу Али Хусейн ибн Абдаллах ибн Сина буюу Авице́нна ибн Сина
Душанбе дахь Ибн Синийн хөшөө
Ибн Сина Тажикийн мөнгөн дэвсгэрт дээр
Ираны Гамаданы сүм дахь Ибн Синийн шарил