Зу ятга (2)

 

Хятад үндэстний хөгжмийн зэмсэг

 

Зу ятга (筑 - zhu) нь м.э.ө 400 гаад оны үед буй болж Суй (隋 - Sui) династи (м.э 581 - 618 он) болон Тан (唐 - Tang) династийн үед (618 - 907 он) түгэн дэлгэрч, Сүн гүрний үед (宋 - Song) устаж үгүй болжээ. Уг хөгжим 5 чавхдастай уг  хөгжмийн зэмсгийг Хубей мужийн Ю тайжын булшны малтлагаас олж илрүүлжээ. Уг ятгыг Солонгосоор Чук (축 - chug) хэмээн нэрлэдэг. 

 

 

Жао Зиан (赵子昂 - Zhào zi'áng) Цинь Ши хуандид Зу ятга тоглож байгаа нь

 

Зу ятга гурван төрөл зүйл байжээ. Уг хөгжмөөр Янь улсын иргэн Жао Зиан (赵子昂 - Zhào zi'áng) гайхалтай тоглож Хятадын анхны эзэн хаан Цинь Ши хуандигийн талархалыг хүлээж байсан баримт байдаг. Зу ятгын чавхдасыг малын өлөнгөөр хийж гараар болон цохиур мод ашиглан тоглодог байжээ. 

Зу ятга (2)
Зу ятга
Зу ятга