З
Зуны XXVII Олимпийн наадам
Зуны XXVII Олимпийн наадам

 

Зуны XXVII Олимпийн наадам Австралийн Сидней хотд 2000 оны 9 сарын 15-наас 10 сарын 1 нд зохион байгуулагджээ. Уг олимпийн наадамд 199 орны 10651 (6582 эрэгтэй, 4069 эмэгтэй) тамирчид спортын 28 төрөлд 300 багц медалын төлөө өрсөлджээ.

 

1993 оны 9 сарын 23 нд Монте-Карлод болсон ОУОХ-ны чуулганаас Сидней хотыг Зуны XXVII Олимпийн наадмыг зохион байгуулах хотоор шалгаруулан сонгожээ.

 

Олимпийн наадмыг нээж Авсралийн амбан захирагч Уильям Дин болон ОУОХ-ын ерөнхийлөгч Х.А.Самаранч нар нээж, олимпийн галыг Кэти Фримэн бадрааж, Речел Хоукс тангараг өргөжээ.

 

1964 оны Токиогийн олимд оролцсоноос хойш Монгол улсын тамирчид Токиогийн Олимп, Сиднейгийн олимпоос медаль авч чадаагүй билээ.

 

Олимпийн наадамд триатлон, тайквондо, үсрэх тавцангийн төрөл анх удаа оржээ.

 

 

Оросын гимнастикч Алексей Немов 2 алт, 1 мөнгө, хүрэл медаль хүртэв.  Австралийн сэлэгч  Ян Торп 3 алт, (400 м -ийн чөлөөт сэлэлт, 4х100 м-ийн буухиа, 4х200 чөлөөт сэлэлт) 2 мөнгө (200 м-ийн чөлөөт сэлэлт, буухиа сэлэлт). хүртжээ.

 

 

Голландын Леонтьен ван Морсель ганцаарчилсан болон баг, налуу замын уралдаанд 3 алтан медаль, АНУ-ын тамирчин Мэрион Жонс 100, 200 метр, 4х400 метрийн буухиа гүйлтийн төрөлд 3 алт, Укрианы буудлагын тамирчин Николай Мильчев 150 онооноос 150 онож мөнхийн дээд амжилтыг үзүүлжээ. Түүний энэ дээд амжилтыг зөвхөн давтах бололцоотой билээ.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Кубертен Пьер де

2. Эртний Олимпийн наадам

3. Зевс

4. Зуны Олимпийн наадам

5. Өвлийн Олимпийн наадам

6. Олимпийн медаль

7. Өвлийн Олимпийн медаль

8. Олимпийн эмблем

9. Олимпийн билгэ тэмдэг

10. Олимпийн таних тэмдэг

Зуны XXVII Олимпийн наадам
Зуны XXVII Олимпийн наадам
Олимпийн нээлтийн ёслол
Сиднейн Олимпд улс орнуудын үзүүлсэн амжилт
Английн завьчин Стивен Редгрейв таванн Олимпийн наадмын алтан медаль дараалан хүртжээ.
Сиднейн Олимпийн галыг бадраасан Австралийн гүйгч Кэти Фримен 400 метрийн зайд Олимпийн аварга болов