З
Зуны XXV Олимпийн наадам
Зуны XXV Олимпийн наадам

 

Зуны XXV Олимпийн наадам Испаны Барселоне хотд 1992 оны 6 сарын 25-наас 8 сарын 9 нд зохион байгуулагджээ. Уг Олимпд 169 орны 9356 (6652 эрэгтэй, 2704 эмэгтэй) тамирчид , спортын 32 төрөлд 257 багц медалийн төлөө өрсөлджээ. Олимпийн наадмыг ОУОХ-ны ерөнхийлөгч Х.А.Самаранч болон Испаны ван Хуан Карлос I нээж олимпийн галыг Антонио Ребольо цэнгэлдэхийн төвөөс галтай сумаар харван бадрааж, тамирчдыг төлөөлж Луис Доресте, шүүгчдийг төлөөлж Эухени Асенсьо нар тангараг өргөжээ. ЗХУ задран унасантай холбоотойгоор Латви, Литви, Эстон, Югослав улс задарснаар Хорват, Словен, Босни-Герцеговин улсууд биеэ даан эн олимпийн тоглолтонд оролцжээ. ЗХУ задран унасны дараа ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан 12 улс нэгдсэн баг болон уг тэмцээнд оролцжээ.

 

Олимпийн наадамд анх удаа Амеркийн НБА буюу мэргэжлийн сагсан бөмбөгийн шигшээ баг Майкл Жордан, Мэджик Жонсон, Чарльз Баркли, Ларри Бёрд нарын ододтой оролцож тоглолт бүрт илт давуутай ялалт байгуулан уг багийг сэтгүүлчид "Мөрөөдлийн баг" хэмээн нэрлэжээ.

 

 

Оросын нэгдмэл багт орсон Белоруссийн гимнастикч Виталий Щербо 6 алтан медаль, Унгарын усанд сэлэгч Кристина Эгерсеги 3 алтан медаль авч олимпийн баатрууд болжээ.

 

 

АНУ-ын гүйгч Эвелин Эшфорд 4х100 метрийн бухиа гүйлтэнд түрүүлсэнээр тэрээр олимпийн наадмаас 4 дахь алтан медалиа хүртсэн бол Этиопын гүйгч Дерарте Тулу 10000 метрийн зайн Олимпийн аварга болжээ.

 

Энэ Олимпийн боксын төрөлд Кубын боксчид давамгайлж 12 ангилалын 7 д нь алт, 2 д нь мөнгөн медаль хүртжээ.

 

 

 

1992 оны Барселоны зуны Олимпийн наадам

Байр

Улс

алт

мөнгө

хүрэл

нийт

1

Нэгдсэн баг (ОХУ тэргүүтэй)

45

38

29

112

2

   АНУ

37

34

37

108

3

   Герман

33

21

28

82

4

   БНХАУ

16

22

16

54

5

   Куба

14

6

11

31

6

   Испани

13

7

2

22

7

   Өмнөд Солонгос

12

5

12

29

8

   Унгар

11

12

7

30

9

   Франц

8

5

16

29

10

    Австрали

7

9

11

27

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Кубертен Пьер де

2. Эртний Олимпийн наадам

3. Зевс

4. Зуны Олимпийн наадам

5. Өвлийн Олимпийн наадам

6. Олимпийн медаль

7. Өвлийн Олимпийн медаль

8. Олимпийн эмблем

9. Олимпийн билгэ тэмдэг

10. Олимпийн таних тэмдэг

Зуны XXV Олимпийн наадам
Зуны XXV Олимпийн наадам
Тулгууртай харайлтын төрөлд алдарт Сергей Бубког ялж Тарасов Максим Владимирович аварга болов
"Мөрөөдлийн баг"
Барселона--92" XXV олимпийн буудлагын хүрэл медальт Доржсүрэнгийн Мөнхбаяр, боксчин Намжилын Баярсайхан нар
Саадтай гүйлтийн төрөлд аварга болсон Америкийн гүйгч Кевин Янг (Kevin Young)