З
Зуны XXIX Олимпийн наадам
Зуны XXIX Олимпийн наадам

 

Зуны XXIX Олимпийн наадам Хятадаар:2008 年夏季奥林匹克运动会 нь БНХАУ-ЫН Бээжин хотноо 2008 оны 8 сарын 8-24 нд зохион байгуулагджээ. Олимпийн наадмын зарим уралдаан тэмцээн Бээжингээс гадна Гонконг, Тиньжин, Циндао, Циньхуандао, Шанхай и Шэньян хотуудад болжээ. Бээжингийн Олимпийн билгэ тэмдэг нь "Азтай хүүхдүүд билээ. 2008 оны Бээжингийн Олимпд 204 орны 11099 тамирчин спортын 28 төрөлд 302 багц медалийн төлөө өрсөлджээ. Бээжингийн Олимпийг БНХАУ-ын дарга Ху Жин Тао нээж  Олимпийн галыг Ли Нин бадрааж Жан Инин тангараг өргөжээ.

 

 

Олимпийн "Шувууны үүр" буюу Бээжингийн үндэсний цэнгэлдэх хүрээлэн

 

 

Бээжингийн Олимпийн боксын аварга Э.Бадар-Ууган(54 кг), мөнгөн медальт П.Сэрдамба (48 кг), Буудлагын менгөн медальт О.Гүндэгмаа нар

 

 

АНУ-ын сэлэгч Фелпс, Бээжингийн Олимпиос 8 алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг 7 удаа эвдсэн бол Байт харвааны төрөлд Солонгосын Пак Сун Хюн, Морин спортын төрөлд Нидерландын Анке ван Грюнсвен нар гуравдахь удаагаа  Олимпийн аварга болов. 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Кубертен Пьер де

2. Эртний Олимпийн наадам

3. Зевс

4. Зуны Олимпийн наадам

5. Өвлийн Олимпийн наадам

6. Олимпийн медаль

7. Өвлийн Олимпийн медаль

8. Олимпийн эмблем

9. Олимпийн билгэ тэмдэг

10. Олимпийн таних тэмдэг

Зуны XXIX Олимпийн наадам
Бээжингийн Зуны XXIX Олимпийн наадам
Жүдо бөхийн 100кг жингийн Олимпийн аварга Н.Түвшинбаяр
Бээжингийн Паралимпийн Байт сурын аварга Д.Баатаржав
Олимпийн 100м-ийн зайн аварга Усэйн Болт
Завьны төрөлд Олимпийн аварга болсон Польшийн баг