З
Зуны XVII Олимпийн наадам
Зуны XVII Олимпийн наадам

 

Зуны XVII Олимпийн наадам XVII Италийн Ром хотд 1960 оны 8 сарын 25 наас 9 сарын 11 нд зохион байгуулагджээ. Уг наадамд 83 орны 5348 (4738 эрэгтэй, 610 эмэгтэй) тамирчид спортын 17 төрөлд 150 багц медалийн төлөө өрсөлджээ. Олимпийн наадмыг Италиин ерөнхийлөгч Жованни Гронки нээсэн байна. Жанкарло Перис олимпийн галыг бадрааж Адольфо Консолини тангараг өргөжээ. ОУОХ-ын 1955 оны 6 сарын 15-ны 50-р чуулганаар Ром хотыг зуны XVII Олимпийн наадмыг зохион байгуулах хотоор сонгожээ. Гол өрсөлдөгч нь Швейцарын Лозанна хот байсан бөгөөд 35/24 саналаар Ром хот ялжээ.

 

 

а. Олимпийн цэнгэлдэх хүрээлэх б. Амеркийн баг тамирчид нээлийн жагсаалд

 

ЗХУ-ын гимнастикч Лариса Латынина 3 алт, 2 мөнгө 1 хүрэл буюу нийт 6 медаль хүртжээ.  Унгарын 50 настай туялзуур жадчин Аладар Геревич 6 дахь удаагаа олимпийн аварга болов.(1932, 1936, 1948, 1952, 1956, 1960) Мөн 41 настай Италийн туялзуур жадчин Эдоардо Манджаротти олимпийн аварга болсноор олимпийн наадмаас нийтдээ 13 (6 алт, 5 мөнгө, 2 хүрэл) хүртсэн тамирчин болов.Амеркийн боксчин Кассиус Клей буюу Мохаммед Али 81 кг-ийн жинд алтан медаль, Данийн далбаат завьчин Пауль Эльвстрём 4 алтан медаль хүртжээ.

 

 

Байр

Улс

алт

мөнгө

хүрэл

нийт

1

   ЗХУ

43

29

31

103

2

   АНУ

34

21

16

71

3

   Итали

13

10

13

36

4

   Нэгдсэн Герман

12

19

11

42

5

   Австрали

8

8

6

22

6

   Турк

7

2

0

9

7

   Унгар

6

8

7

21

8

   Япон

4

7

7

18

9

   Польш

4

6

11

21

10

   Чехословак

3

2

3

8
 

 

Зуны XVII Олимпийн наадамд улс орнуудын гаргасан амжилт

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Кубертен Пьер де

2. Эртний Олимпийн наадам

3. Зевс

4. Зуны Олимпийн наадам

5. Өвлийн Олимпийн наадам

6. Олимпийн медаль

7. Өвлийн Олимпийн медаль

8. Олимпийн эмблем

9. Олимпийн билгэ тэмдэг

10. Олимпийн таних тэмдэг

Зуны XVII Олимпийн наадам
Зуны XVII Олимпийн наадам
Зуны XVII Олимпийн наадмын зурагт хуудас
100м-ийн Олимпийн аварга гүйгч Армин Хари
Олимпийн аварга Юрий Власов (ЗХУ)