З
Зуны XV Олимпийн наадам
Зуны XV Олимпийн наадам

 

Зуны XV Олимпийн наадам 1952 оны 6 сарын 19 нөөс 8 сарын 3нд Финляндийн Хельсинк хотд зохион байгуулагджээ. Уг наадмыг зохион байгуулахаар Амстердам, Афин, Лозанна болон АНУ-ын Чикаго, Детройт, Лос-Анджелес, Миннеаполис, Филадельф хотууд өрсөлджээ. ОУОХ- ны 1947 оны 6 сарын 21-ны 40-р чуулганаар 1952 оны зуны Олимпийн наадмыг  Хельсинк хот  зохион байгуулах шийдвэр гаргажээ. Уг наадамд 69 орны 4955 (519 эмэгтэй 4436 эрэгтэй) тамирчин спортын 17 төрөлд 149 багц медалийн төлөө өрсөлджээ. Энэ Олимпд ХБНГУ болон ЗХУ-ын багийг албан ёсоор урьж оролцуулсан байна. Олимпийн галыг Пааво Нурми, Ханнес Колехмайнен нар бадраажээ. Олимпийн наадмыг Финляндын ерөнхийлөгч Юхо Кусти Паасикиви нээж ОУОХ-ны ерөнхийлөгч Зигфрид Эдстр хаажээ. (Тэрээр олимпийн наадам хааж байгаа тухайгаа хэлэхээ мартсан тул өнөө хүртэл албан ёсоор уг тоглолт хаагдаагүй байгаа ажээ)

 

 

а. Хельсинкийн олимпийн баатар Владимир Куц (ЗХУ) б.Софин Шазам Сафинович (ЗХУ) чөлөөт бөхийн 68 кг-ын аварга. в. Усан поло ЗХУ, ХБНГУ-ын баг 

 

Зуны XV Олимпийн наадам

байр

Улс

алт

мөнгө

хүрэл

нийт

1

    АНУ

40

19

17

76

2

    ЗХУ

22

30

19

71

3

   Унгар

16

10

16

42

4

   Швед

12

13

10

35

5

   Итали

8

9

4

21

6

   Чехословак

7

3

3

13

7

   Франц

6

6

6

18

8

    Финлянд

6

3

13

22

9

    Австрали

6

2

3

11

10

     Норвеги

3

2

0

5

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Кубертен Пьер де

2. Эртний Олимпийн наадам

3. Зевс

4. Зуны Олимпийн наадам

5. Өвлийн Олимпийн наадам

6. Олимпийн медаль

7. Өвлийн Олимпийн медаль

8. Олимпийн эмблем

9. Олимпийн билгэ тэмдэг

10. Олимпийн таних тэмдэг

Зуны XV Олимпийн наадам
Хельсинкийн зуны XV Олимпийн наадам
Олимпийн есөн удаагийн аварга алдарт Пааво Нурми
ОУОХ-ны ерөнхийлөгч Зигфрид Эдстр