З
Зуны XIV Олимпийн наадам
Зуны XIV Олимпийн наадам

 

Дэлхийн хоёрдугаар дайны уршгаар Олимпийн наадам 12 жил завсарласны эцэст Их Британийн  Лондон хотд 1948 оны 6 сарын 29-с 8 сарын 14-нд Зуны XIV Олимпийн наадмыг зохион байгуулжээ. 1946 онд ОУОХ-ны шийдвэрийн дагуу 1948 оны зуны олимпийн наадмыг Лондон зохион явуулах шийдвэр гарчээ. Уг Олимпийн наадамд 59 орны 4099 (3714 эрэгтэй, 385 эмэгтэй) тамирчид спортын 17 төрөлд 136 багц медалийн төлөө өрсөлджээ.

 

 

а.Олимпийн наадам зохион байгуулсан цэнгэлдэх хүрээлэн б. 400 метрийн гүйлтэнд түрүүлсэн Ямайкийн тамирчин Артур Уинт  алтан медаль гардан авч байгаа нь

 

 

Энэ Олимпийн наадмаас эхлэн ойрын зайн гүйгчид тулгуурнаас гүйх болжээ. Уг наадамд Герман, ЗХУ, Япон улсууд оролцоогүй байна. Харин Венесуэл, Ливан, Мьянм (Бирм), Сири, Пуэрто-Рико, Шри-Ланк (Цейлон) улсууд анхлан олимпийн наадамд оролцжээ.

 

Байр

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

     АНУ

38

27

19

84

2

     Швед

16

11

17

44

3

     Франц

10

6

13

29

4

     Унгар

10

5

12

27

5

     Итали

8

11

8

27

6

    Финлянд

8

7

5

20

7

    Турк

6

4

2

12

8

   Чехословак

6

2

3

11

9

     Швейцари

5

10

5

20

10

      Дани

5

7

8

20

 

Улс орнуудын Олимпийн тоглолтонд үзүүлсэн амжилт

 

а. Усанд харайлтын тамирчин Роза Пардо (Мексик)  б. Итали, Их Британи, Унгарын 4х100м-ийн тамирчид в. 4 алтан медалийн эзэн Фанни Бланкерс-Кун (Нидерланд)

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Кубертен Пьер де

2. Эртний Олимпийн наадам

3. Зевс

4. Зуны Олимпийн наадам

5. Өвлийн Олимпийн наадам

6. Олимпийн медаль

7. Өвлийн Олимпийн медаль

8. Олимпийн эмблем

9. Олимпийн билгэ тэмдэг

10. Олимпийн таних тэмдэг

Зуны XIV Олимпийн наадам
Зуны XIV Олимпийн наадам.
Зуны XIV Олимпийн зурагт хуудас
Николь Пеллисар (Франц) усанд харайлтын тэмцээнд оролцож байгаа нь
Британын тамирчин Жон Марк 1948 оны зуны Олимпийн галыг Лондонб "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнд авч ирэв
Эмиль Затопек (Чехословак) 10000 метрийн гүйлтийн аварга