З
Зуны VII Олимпийн наадам
Зуны VII Олимпийн наадам

 

Зуны VII Олимпийн наадам 1920 оны 8 сарын 14-29 нд болж уг наадамд  29 орны 2626 тамирчин спортын 26 төрөлд (Бокс, Чөлөөт бөх, Дугуй, Усанд сэлэлт, Суман завь,  Морин спорт, Хөнгөн атлетик, Далбаат завь, Олс таталт, Поло, Усанд харайлт, Регби, Таван төрөлт, Буудлага, Байт харваа, Газрын теннис, Хүнд атлетик, Туялзуур жад, Уран гулгалт, хоккей, зүлгэн дээрхи хоккей.) 154 багц медалийн төлөө өрсөлджээ. Олимпийн албан ёсны хугацаа 8 сарын 14-29 байсан боловч зарим спортын төрлүүд энэ хугацаанаас наана болон хойшхи хугацаанд явагджээ. Тухайлбал: Уран гулгалт, хоккейн тэмцээн 4 сард, буудлага, далбаат завь 6 сард, хөл бөмбөг 8, 9 сард тэмцээн нь болж дүнгээ гаргажээ.

 

Дэлхийн нэгдүгээр дайныг өдөөсөн Герман болон түүний холбоотон улсууд энэ олимпийн наадамд уригдаагүй бөгөөд Зөвлөлт Орос улсыг улс төрийн учир шалтгаанаар мөн уриагүй байна. Энэ олимпд анхлан Олимпийн тамирчид шударга өрсөлдөхөө амлаж тангараг өргөн, Цагаан торгон дээр таван тивийг билгэдсэн таван өнгийн цагриг бүхий Олимпийн тугийг мандуулсан бөгөөд Дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлж нээлтийн ёслол дээр энх тайвныг билгэдэн цагаан тагтаа нисгэсэн байна.  

 

1920 оны Зуны VII Олимпийн наадамд Аргентин, Австрали, Бельги, Бразил, Их Британи, Грек, Дани, Египет, Энэтхэг, Испани, Итали, Канад, Люксембург, Монако, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Португали, АНУ, Финлянд, Франц, Чехословак, Чили, Швед, Швейцари, Эстон, Югослав, Өмнөд Африка, Япон улсууд оролцсон бөгөөд тэдгээрээс Аргентин, Бразил, Монако, Финлянд, Чехословак, Эстон, Серб, Хорват, Словян олимпд анх удаа бие дээн оролцжээ.

Финляндийн тамирчин Пааво Нурми 10000 метрийн кросс уралдаанд түрүүлж (хувйин болон багийн дүнгээр) 5000 метрийн зайд мөнгөн медаль, Английн тамирчин Альберт Хилл: 800 болон 1500 метрт хос алтан медаль, финляндийн тамирчин Ханнес Колехмайнен марафон гүйлтийн аварга болж АНУ-ын сэлэгч Этельда Бляйбтрой 100, 300 метр болон 4 x 100 метрийн буухиа сэлэлтэнд 3 алтан медаль, 3 рекорд тогтоож, Норвегийн буудлагын тамирчин Отто Олсен 4 алт, 2 мөнгөн медаль хүртэж норвегийн далбаат завины тамирчид 7 алтан медаль хүртэж Италийн туялзуур жадчин Недо Нади 5 алтан медаль хүртэж Олимпийн баатрууд болжээ.

 

 

а. Виктор Боэн Олимпийн түүхэнд анх удаа Олимпийн тангараг өргөв. б. Эдди Иган буюу Эдвард Патрик Антверпене зуны Олимпийн боксын төрөлд 79,4 кг хүртлэх жинд алтан медаль хүртэв. Тэрээр Лейк-Плэсидын 1932 оны өввийн Олимпийн аварга бөгөөд Олимпийн түүхэнд зуны болон  өвлийн олимпд аварга болсон цорын ганц тамирчин юм. в. Олимпийн аварга Гиллис Графстр

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Кубертен Пьер де

2. Эртний Олимпийн наадам

3. Зевс

4. Зуны Олимпийн наадам

5. Өвлийн Олимпийн наадам

6. Олимпийн медаль

7. Өвлийн Олимпийн медаль

8. Олимпийн эмблем

9. Олимпийн билгэ тэмдэг

10. Олимпийн таних тэмдэг

Зуны VII Олимпийн наадам
Зуны VII Олимпийн наадамд улс орнуудын гаргасан амжилт
Зуны VII Олимпийн наадам