З
Зуны IX Олимпийн наадам
Зуны IX Олимпийн наадам

 

Зуны IX Олимпийн наадам 1928 оны 5 сарын 27ноос 8 сарын 12-нд Нидерландын Амстердамд зохион байгуулагджээ. Уг наадамд 46 орны 2883 (2606 эрэгтэй, 277 эмэгтэй) тамирчид спортын 14 төрөлд 109 багц медалийн төлөө өрсөлджээ.

 

1928 оны Амстердамын Зуны олимпийн медалийн эх загварыг дизайнер Жузеппе Кассиоли гаргасан бөгөөд уг медаль нь 3мм-ийн зузаантай, 55мм-ийн голчтой, 66 г жинтэй ажээ. Медалийн нүүр хэсэгт Ялалтын бурхан Ника ялалтын лаврын навч барьсан байдлаар, ар талд нь Ялагчыг ард олон гар дээрээ авч яваа байдлыг дүрслэн харуулжээ. 

 

 

а. 1928 оны Амстердамын Зуны IX Олимпийн наадамд зориулан барьсэн Олимпийн цэнгэлдэх хүрээлэн (Olympisch Stadion), нь 31 600 хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэн болжээ.   б. 1928 оны Олимпд анх Дасслерийн спортын гутал буюу Адидас фирмийн гутал анхлан спортын уралдаанд тэмцээнд хэрэглэгдэх болсон байна. 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Кубертен Пьер де

2. Эртний Олимпийн наадам

3. Зевс

4. Зуны Олимпийн наадам

5. Өвлийн Олимпийн наадам

6. Олимпийн медаль

7. Өвлийн Олимпийн медаль

8. Олимпийн эмблем

9. Олимпийн билгэ тэмдэг

10. Олимпийн таних тэмдэг

Зуны IX Олимпийн наадам
Зуны IX Олимпийн наадамын медаль
Зуны IX Олимпд улс орнуудын гаргасан амжилт