З
Зуны Х Олимпийн наадам
Зуны Х Олимпийн наадам

 

Зуны Х Олимпийн наадам. 1932 оны 6 сарын 30наас 8 сарын 14нд АНУ-ын Лос-Анжелес хотд зохион байгуулагджээ. АНУд зохиогдсон нь тамирчдын зардлын хувьд хүндрэл учирч 1928 оны олимпийн наадамд оролцогсодын бараг тал нь л ирж чаджээ. Олимпийн наадмын нээлтийг АНУ-ын ерөнхийлөгч Герберт Гувер нээгээгүй бөгөөд АНУ-ын дэд ерөнхийлөгч Чарльз Кёртис нээсэн байна. Уг наадамд 37 орны 1332 (1206 эрэгтэй, 126 эмэгтэй) тамирчин спортын 14 төрөлд 117 багц медалийн төлөө өрсөлджээ.


 

Олимпийн тосгоны эрэгтэй тамирчдын хотхон Болдуин Хиллд, эмэгтэй тамирчдын байр Чэпмен дахь Вилширын цэцэрлэгт хүрээлэнд байгуулагджээ. Тухайн үед Лос-Анжелесд Олимпийн цэнгэлдэх хүрээлэн байгаагүй тул Мемориал Колизейн цогцолборыг Олимпийн цэнгэлдах болгон өөрчилжээ: Лос-Анжелесын аравдугаар гудамжыг Олимпийн цэцэрлэгт гудамж болгон өөрчилсөн байна..

 

Лос-Анжелесийн Олимпийн наадамд анх олимпийн тамирчдад зориулсан олимпийн тосгонг барьж байгуулжээ. Энэ наадмаас эхлэн тамирчид тусгайлан зассан тавцан дээр гарч шагналаа авах болжээ. Мөн анх удаа ялсан тамирчны улсын сүлд дууг эгшиглүүлж улсын тугийг өргөх болсон байна.

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Кубертен Пьер де

2. Эртний Олимпийн наадам

3. Зевс

4. Зуны Олимпийн наадам

5. Өвлийн Олимпийн наадам

6. Олимпийн медаль

7. Өвлийн Олимпийн медаль

8. Олимпийн эмблем

9. Олимпийн билгэ тэмдэг

10. Олимпийн таних тэмдэг

Зуны Х Олимпийн наадам
Лос - Анжелесийн Зуны Х Олимпийн наадам
Зуны Х Олимпийн наадамд улс орнуудын гаргасан амжилт
Лос-Анжелесийн Олимпийн наадмын зурагт хуудас