З
Зуны ХХ Олимпийн наадам
Зуны ХХ Олимпийн наадам

 

Зуны ХХ Олимпийн наадам 1972 оны 8 сарын 26 наас 9 сарын 10 ныг хүртэл ХБНГУ-ын Мюнхен хотд зохион байгуулагджээ. Уг наадамд 121 орны 7170 (6075 эрэгтэй, 1095 эмэгтэй) тамирчид спортын 23 төрөлд 195 багц медалийн төлөө өрсөлджээ. Олимпийн наадмыг ХБНГУ-ын ерөнхийлөгч Густав Хайнеманн нээж Гюнтер Зан Олимпийн галыг бадрааж,  Хайди Шуллер тангараг өргөжээ. 1966 оны хавар Ромд болсон ОУОХ-ны чуулганаар Мюнхен хот 1972 оны зуны ХХ Олимпийг зохион байгуулах эрхийг авчээ. Мюнхений Олимпд Албани, Дээд Вольт, Габон, Дагом, БНАСАУ, Лесото, Малави, Саудын Араб, Свазиленд, Сомали, Того улсууд анх удаагаа тамирчидаа илгээсэн бол арьс өнгөөр гадуурхагч Өмнөд Родезиин багийг хүлээн аваагүй байна.

 

Мюнхен хот Олимпийн наадамд ихээхэн хүч хөрөнгө зарцуулжээ. Тэд метро байгуулж хотын төвөө үндсээр нь өөрчлөн шинэчилжээ. Зочид буудлын тоо 16000-гаас 150000 болж өсчээ.  Төмөр замыг шинэчлэж 80000 хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэн, 15000 хүний багтаамжтай спортын ордон, 10000 хүний багтаамжтай усан бассейн, 13000 хүний багтаамжтай дугуйны налуу замтай цэнгэлдэх хүрээлэн, 10 -15 хүн хүлээн авах олимпийн тосгон болон бусад барилга байгууламжыг бүтээн босгожээ.

 

 

.Олимпийн аварга гүйгч Валерий Борзов. Чөлөөт бөхийн олимпийн аварга Роман Михайлович Дмитриев (Якут)

 

1972 оны 9 сарын 5 нд  Олимпийн наадмын түүхэнд эмгэнэлт үйл явдал тохиожээ. Палестины "хар 9-р сар" алан хядагч бүлэглэл Олимпийн тосгоны 31-р павильонд нэвтэрч  Израйлын төлөөлөгч тамирчдыг барьцаалжээ. Алан хядагч нар цагдаа нартай буудалцах үед 11 барьцааны хүн амь үрэгдсэн нь дэлхий нийтийг донсолгов.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Кубертен Пьер де

2. Эртний Олимпийн наадам

3. Зевс

4. Зуны Олимпийн наадам

5. Өвлийн Олимпийн наадам

6. Олимпийн медаль

7. Өвлийн Олимпийн медаль

8. Олимпийн эмблем

9. Олимпийн билгэ тэмдэг

10. Олимпийн таних тэмдэг

Зуны ХХ Олимпийн наадам
Зуны ХХ Олимпийн наадам
ХБНГУ-ын ерөнхийлөгч Хейнеманн алан хядлагад өртсөн Израйлын тамирчдад эмгэнэл илэрхийлэв
Мюнхений Олимпийн аварга Василий Алексеев
Мюнхены Олимпийн мөнгөн медальт бөх Х.Баянмөнх