З
Зуны Олимпийн анхдугаар наадам
Зуны Олимпийн анхдугаар наадам

 

Зуны Олимпийн анхдугаар наадам. Англиар: 1896 Summer Olympics, Францаар: Jeux Olympiques d'йtй de 1896, Грекээр: Θερινοί Ολυμπιακοί Αγώνες 1896;  Албан ёсны нэршил нь Зуны I Олимпиад. Орчин цагийн анхны Олимпийн наадам 1896 оны 4 сарын 6-15 нд Грекийн Афин хотод зохион байгуулагджээ.  Уг Олимпд 14 орны 241 тамирчин (европоос 225, АНУ-аас 14, Австралиас 1, Чили-с 1) оролцсон байна. Анхны Олимпийн тоглолтонд эмэгтэйчүүд оролцоогүй бөгөөд спортын 9 төрөлд (Чөлөөт бөх, Дугуй, Хөнгөн атлетик.Усанд сэлэлт, Спортын гимнастик, Буудлага, Газрын теннис, Хүнд атлетик, Туялзуур жад) нийт 43 багц медалийн төлөө өрсөлджээ. 

 

 

Олон улсын Олимпийн хорооны гишүүд. Зүүнээс: 1. Доктор Виллибильд Гебхардт (Герман) 2. Барон Пьер де Кубертен (Франц) 3.Зөвлөх Иржи Гут-Ярковский (Чех) 4. Деметриус Викелас (Грек) 5. Ференц Кемени (Унгар) 6. Генерал А.Бутовский (Орос) 7. Генерал Виктор Бальк (Швец) 1896 оны 4 сарын 10. Афин хот

 

 

Дугуйн 10км болон 12 цагийн уралдаан, 2км-ийн хасагдах уралдааны (дараачийн Олимпд 1 км болж өөрчлөгдсөн), гимнастикийн багийн үзүүлбэр, 500,1200м-т усан цэргийн өмсгөлтэй сэлэх төрлүүд зөвхөн анхны Олимпийн тоглолтын хөтөлбөрт оржээ. Вигго Йенсен, Карл Шуман, Ланчестон Эллио нар спортын 4 өөр төрөлд, Хольгер Нильсен, Момчило Тапавица нар 3 өөр төрөлд, мөн 12 тамирчин хоёр төрөлд өрсөлдөж байжээ. Уг Олимпиадын спортын гимнастикийн төрөлд хүрэл медаль хүртсэн Димитриос Лундрас хамгийн залуу оролцогч болсон бөгөөд тэрээр 11 нас ч хүрээгүй байжээ. 

 

 

 

Олимпийн наадмыг сэргээн явуулах Пьер де Кубертены санаачлагыг хэрэгжүүлэхэд ихээхэн саад бэрхшээл тулгарчээ. Грек улс улс төр эдийн засгийн хямралд автсан тухайн цаг үед Олимпийн тоглолт явуулах нь эдийн засгийн үр ашиггүй хэмээн Грекийн тухайн үеийн ерөнхий сайд Харилаос Трикупис үзэж байлаа.  Сөрөг хүчний удирдагч Делианис харин түүнийг гутранги үзлээсээ салж эх оронч сэтгэл гаргаж Олимпийн тоглолт явуулахыг ерөнхий сайдад шаардаж байв. Хэвлэл мэдээлэл ч хоёр хэсэгт хуваагдсан байв.

 

Хэрвээ Афин Олимпийн наадмыг зохион явуулахаас татгалзвал Унгар улс зохион байгуулахаа мэдэгдэв. Пьер де Кубертен хан хүү Констаниныг аавдаа нөлөөхийг ятгасан нь төлөөр болсонгүй. Хаан нэгдүгээр Георг хүүгийнхээ санааг дэмжиж  1895 оны 1 сарын 24 нд ерөнхий сайд огцров.  Хан хүү олимпийн наадмыг зохион байгуулах хороог өөрчлөн шинэчилж хөрөнгө мөнгө босгох ажлыг зохион байгуулснаар 332758 драхм буй болгосон ч энэ нь ханхгалтгүй байлаа. Олимпийн наадмыг сэргээн явуулах гэж буй сэдвээр шуудангийн марк гаргаснаар 400000 драхм цуглуулж чаджээ. 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Кубертен Пьер де

2. Эртний Олимпийн наадам

3. Зевс

4. Зуны Олимпийн наадам

5. Өвлийн Олимпийн наадам

6. Олимпийн медаль

7. Өвлийн Олимпийн медаль

8. Олимпийн эмблем

9. Олимпийн билгэ тэмдэг

10. Олимпийн таних тэмдэг

 
Зуны Олимпийн анхдугаар наадам
1896 оны Афины зуны Олимп
Орчин цагийн анхны Олимпийн наадмын нээлт. 1896 он Афин хот
Роберт Гаррет зээрэнцэг шидэж байгаа нь
Зуны олимпиос улс орнуудын медаль авсан байдал
Хан хүү Константин. 1896