Зевс

 

Эртний Грекчүүд Зевс бурхныг бүх бурханд хүмүүн төрөлхтний бурхан хэмээн үздэг байв. М.э.ө 776 оноос Зевс бурханы амьдарч байсан Олимп хотод спортйн уралдаан тэмцээн явуулах болж улмаар уг тэмцээнийг уг хотын нэрээр Олимпийн наадам хэмээн нэрлэх болжээ. Зевс өөрийн эцэг Кроносаас хаан ширээг бүлаан авч эзэн суусан гэдэг.Тэрээр Грекийн Олимд хотод амьдарч хорвоо ертөнцийг захирдаг хэмээн үздэг байсан тул Олимп хотод түүнд зориулж сүм болон хөшөө босгосон байна.

 

 

Грекчүүд Олимп хотод Зевс бурхнаас гадна Апаллон, Афродита гэх мэт олон бүрхад амьдарч байсан хэмээн үздэг байжээ. Олимп хот дахь Зевс бурханы хөшөөг Грекийн уран барималч, архитектор Фидий (Грекээр: Φειδίας, м.э.ө 490 - ойролцоогоор м.э.ө 430 он) бүтээсэн бөгөөд уг хөшөөг "Ертөнцийн гуравдахь гайхамшиг" хэмээн тооцдог байжээ. Уг хөшөө нь ойролцоогоор 17 м өндөр байсан бөгөөд манай эриний IV зуунд Константинопольд шилжүүлэн авчирчээ. Уг хөшөө 426 онд болсон гал түймэрт өртөж сүйтгэгдсэн байна.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1.Эртний Олимпийн наадам

2. Кубертен Пьер де

3. Зуны Олимпийн наадам

4. Өвлийн Олимпийн наадам

5. Олимпийн медаль

6. Өвлийн Олимпийн медаль

7. Олимпийн эмблем

8. Олимпийн билгэ тэмдэг

9. Олимпийн таних тэмдэг

 

Зевс
Зевс бурхны дүртэй алтан зоос
Фидий "Зевсийн хөшөө"-ний хуулбар. Санкт-Петербург.Эрмитажын музей
Уран барималч, архитектор Фидии