З
Заяасайхан Самбуугийн (2)
Заяасайхан Самбуугийн (2)

 

Монгол үндэстний хөгжмийн зэмсэг

 

Баянхонгор аймгийн Баацагаан сумаас гаралтай зураач Самбуугийн Заяасайхан 1975 онд мэндэлжээ. 15 настайдаа лам болохоор шийдэн 2 жил шашны ном үзэж байхдаа түүний сонирхол аавтайгаа адилхан уран зураг зурах сонирхолтой болохоо ойлгожээ. Тэрбээр 2002 онд СУИС-ийн монгол зургийн ангийг дүүргэж улмаар урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнд анхны уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргажээ.

 

Түүний аав дуу цөөтэй, барагтай л бол юм ярьдаггүй хүн байжээ. Тэрбээр нэг удаа цагаан дарь эхийг шөнөжингөө зурж аавынхаа нүдэнд харагдах газарт тавьж унтаад өглөө сэрэхэд нь “Миний хүү чинь зураач болчихжээ” хэмээсэн нь түүнд урам хайрлажээ.

 

 

 

 

 

Уран зураг нь Хөрөг, Байгаль, Далай тэнгис, Түүхэн уран зураг, Дайн байлдаан, Амигүй байгайль, Шашин, Уран барилга, Амьтан, Чимэглэлийн гэх мэт олон төрөл зүйл байх бөгөөд С.Заяасайхан зураачийн уран бүтээлд Түүхэн уран зураг болон Хөгжмийн зэмсэг онцгой байр суурь эзэлдэг.

 

 

 

 

 

Уран бүтээлийн үзэсгэлэн

  • 2001-Монгол дахь Германы элчин сайдын яам- үзэсгэлэн
  • 1999-2003 Улаанбаатар-Соло Арт үзэсгэлэн
  • 2007-2010 Америкийн Нэгдсэн Улс, Калифорниа - Artist Galerie Elektra Sausalito
  • 2008-Австрали, Брисбайн хот-Бие даасан үзэсгэлэн
  • 2008- Япон, Нийхама- Nomad Man үзэсгэлэн
  • 2009- Япон, Мацүяама- Nomad Man үзэсгэлэн
  • 2010- Европ- Nomad Man шоу аялал
  • 2011- Их Британи- Nomad Man шоу аялал
  • 2011- Япон, Осака- Transnational art
  • 2011- Америкийн Нэгдсэн Улс, Нью Йорк- Art expo
  • 2011- Япон, Осака- Nomad Man үзэсгэлэн
  • 2002-2003 Тодорхой бус
  • 2014-Япон, Шизүока- Үзэсгэлэн
  • 2014- Япон, Токио- Legends of the steppe бие даасан үзэсгэлэн
  • 2015- Тайван- Үзэсгэлэн
  • 2016- Маршал Арт Галерей “Зөгнөл мөрөөдөл рүү эргэн аялахуй”
Заяасайхан Самбуугийн (2)
Зураач Самбуугийн Заяасайхан
Зураач С. Заяасайханы уран бүтээл
Зураач С. Заяасайханы уран бүтээл
Зураач С. Заяасайханы уран бүтээл
Зураач С. Заяасайханы уран бүтээл
Зураач С. Заяасайханы уран бүтээл
Зураач С. Заяасайханы уран бүтээл
Зураач С. Заяасайханы уран бүтээл
Зураач С. Заяасайханы уран бүтээл
Зураач С. Заяасайханы уран бүтээл