Загасч Явлаг

 

Загасч Явлаг буюу Тэнгисийн бүргэд. Латинаар: Pandion haliaetus (Linnaeus, 1758) нь өдрийн амьдралт, загас идэгч махчин шувуу юм. Гадаад орчинтойгоо зохицон, тэсвэрлэх чадвар сайтай тул Антарктидаас бусад бүх тивд, усны ойролцоо газар тархан амьдардаг. Өмнөд Америкт нүүдлийн үедээ таарна. 

 

Биеийн урт нь 60 см, далавчаа дэлгэсэн урт нь 1.8 м бөгөөд 0.9-2.1 кг жинтэй. Толгой, хэвлий хэсэг нь цагаан саарал өнгө давамгайлсан, нүдний орчим болон далавч нь хар, хар хошуутай. Эмэгчин, эрэгчин төстэй боловч, нас бие гүйцсэн эрэгчин нь арай нарийвтар байдаг.

 

Тэдний хоол тэжээлийн 99% нь загас бөгөөд ойролцоогоор 25-35 см урт, 150–300 гр, жинтэй загас барьж идэх бөгөөд 2 кг хүртэл том загас барьж идэх нь ч бий. Хааяа мэрэгч амьтад болон туулай, мэлхий, могой, бусад шувуугаар хооллодог. Загасч Явлаг нь голдуу нэг хостойгоо амьдралаа өнгөрөөдөг. Эмэгчин нь 6.2 х 4.5 см, 65 гр орчим жинтэй 2 өндөг гаргана. 5 долоо хоног дарж ангаахай гардаг байна.

Загасч Явлаг
Загасч Явлаг
Загасч Явлагийн тархац