Заг

 

 

Монголын Улаан номд орсон ургамлууд

 

Заг Латинаар: Haloxylon ammodendron bunge Заг нь ширэгжиж бэхжсэн , бэхжээгүй хөдөлгөөнт нүүдэг элс, сондог, элсэрхэг хээр, сийрэгдүү хайргатай дов толгодын энгэр хажуу, сайр садраа, мараалаг хотос газар дагаж ургадаг, цөл, цөлөрхөг хээрийн ценозыг бүрдүүлэгч модлог ургамал юм. Цөл, цөлийн хээрийн бүсэд тархан ургахдаа 7 аймгийн 60 орчим сум нэгдлийн нутгийг хамарна. Цөлийн бүсэд үргэлжилсэн их заган ой үүсгэдэг бол цөлөрхөг хээрийн бүсэд хэсэг хэсэг газар ургасан тусгаарлагдмал заган ой үүсгэнэ. Нийт 5 сая гаруй га талбайг эзэлнэ. Үрээр үржинэ.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1.Монголын Улаан номонд орсон ургамлууд

2. Модны жагсаалт

 

Заг
Заг. Haloxylon ammodendron bunge