Заан

 

Заан. Латинаар: Elephantidae (Gray, 1821) нь Хошуутны багийн Зааныхан овогт багтах бөгөөд хуурай газар дээрх хамгийн том хөхтөн амьтан юм. Манай гариг дээр 400 гаруй төрөл зүйлийн заан нутаглаж байснаас Ази болон Африк гэсэн ерөнхий 2 төрөл үлджээ. Африк заан нь биеэр том ба том чихтэй байх бөгөөд Африк эмэгчин заан соёотой байхад Ази эмэгчин заанд соёо байдаггүй. Зааны тоо толгой багассаар байгаа бөгөөд 2007 оны судалгаагаар Африк тивд 470,000-690,000 орчим бүртгэгдсэн байна.

 

Хамгийн том заан 1956 онд Ангол улсад бүртгэгдсэн байдаг. Мөрний өндөр нь 4.2м ба жин нь 12т байжээ. Эм заан 22 сарын турш үр төлөө тээдэг бөгөөд энэ нь хуурай газрын амьтдаас хамгийн удаанд тооцогдоно. Дөнгөж төрсөн зааны тугал дундажаар 120 кг байна. Заан 50-70 наслах бөгөөд хамгийн өндөр насласан нь 82 хүрсэн мэдээ бий. Заан нь богино хүзүү, урт хамар (хошуу), том чихээрээ онцлог. Зогсож байхдаа амаа газар хүргэж чадахгүй тул өвдгөө нугалан тонгойх, эсвэл булчинлаг урт хамраа ашиглан хоол тэжээл, усыг хошууны тусламжтайгаар амандаа хийдэг. Тэрээр хошуугаараа ус сороод биерүүгээ шүршиж сэрүүцдэг. Зааны хамрын үзүүр маш мэдрэмтгий эвлэг тул самар зэргийн жижиг зүйлийг ч чадварлагаар чимхэн авч чадах ажээ.

 

Үнэрлэх чадвар сайн хөгжсөн бөгөөд хамраа өндөрт сунгаж салхиар үлээгдэн ирэх үнэрийг ялгадаг. Сонсгол мөн сайн боловч хараа муутай, өнгө ялгадаггүй. Зааны том чих нь судсаар дүүрэн бөгөөд энэ нь гүйсэн цусыг хөргөж биеэ сэрүүцүүлэхэд тусалдаг гэж эрдэмтэд үздэг. Африк эр зааны соёоны урт 3.5м, жин нь 90 кг хүрэх тохиолдол бий. Ховор, өндөр үнэ хүрэх соёоноос болж хулгайн анчдын гарт өртөх нь цөөнгүй.

 

Төрөл зүйлүүд:

Заан нь өдгөө байгаа 2 төрөл болон устаж мөхсөн хэд хэдэн төрөл зүйл бий

 

Loxodonta: — Африкийн заан

 

  • Loxodonta africana - Саванны заан
  • Loxodonta cyclotis - Ойн заан
  • Loxodonta creutzburgi

 

Elephas: — Энэтхэг буюу Азийн заан

 

  • Elephas maximus — Энэтхэг заан
  • Elephas beyeri
  • Elephas chaniensis
  • Elephas creticus
  • Elephas cypriotes
  • Elephas falconeri
  • Elephas melitensis
  • Elephas moghrebiensis
  • Elephas nawataensis
  • Elephas priscus

 

Mammuthus: — Арслан заан нь мөстлөгийн төгсгөл үед буюу ойролцоогоор 10.000 жилийн өмнө мөхжээ.

 

  • Mammuthus columbi
  • Mammuthus exilis
  • Mammuthus hayi
  • Mammuthus imperator
  • Mammuthus lamarmorae
  • Mammuthus meridionalis
  • Mammuthus primigenius
  • Mammuthus trogontherii

 

Primelephas:

 

  • Primelephas korotorensis

 

Stegodibelodon:

 

  • Stegodibelodon schneideri

 

Stegodon — Стегодон:

 

  • Stegodon florensis
  • Stegodon kaisensis
  • Stegodon luzonensis
  • Stegodon mindanensis
  • Stegodon sompoensis
  • Stegodon sondaari
  • Stegodon sumbaensis
  • Stegodon syrticus
  • Stegodon trigonocephalus
  • Stegolophodon
  • Stegolophodon sahabianus
  • Stegotetrabelodon
  • Stegotetrabelodon lybicus
  • Stegotetrabelodon orbus
  • Stegotetrabelodon syrticus

 

Paratetralophodon:

 

Palaeoloxodon:

 

  • Palaeoloxodon antiquus
  • Palaeoloxodon mnaidriensis
  • Palaeoloxodon naumanni
  • Palaeoloxodon recki
  • Palaeoloxodon tokunagai

Зааны хамгийн эртний олдвор миоцены үед хамаардаг.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Арслан заан

2. Амебелодон

Заан
Африк заан
Азийн буюу Энэтхэг заан