Ж
Жоуль Жэймс Прэскотт
Жоуль Жэймс Прэскотт

 

Жэймс Прэскотт Жоуль. Англиар: James Prescott Joule нь 1818 оны 12 дугаар сарын 24-нд мэндэлж, 1889 оны 10 дугаар сарын 11-нд нас баржээ. Английн Ланкаширийн Салфордын физикч, шар айраг нэрэгч нэгэн байжээ.

Жоуль дулааны шинж чанарыг судалж, түүний механик ажилтай хамааралтай болохыг нээжээ Энэ нь энерги хадгалах хуулийг туршлагаар тодорхойлж улмаар термодинамикийн нэгдүгээр хууль гарчээ. Энергийн нэгжийг түүний нэрээр жоуль гэж нэрлэсэн юм. Тэрээр Лорд Кэлвинтэй хамтран температурын туйлын хуваарийг бий болгож, соронзон стрикцийг ажиглан, цахилгаан гүйдэл эсэргүүцлээр дамжин ялгарсан дулаантай холбоотой болохыг олж тогтоосон нь өдгөө Жоулийн хууль гэгддэг.

Жоуль Жэймс Прэскотт
Жэймс Прэскотт Жоуль (1818 - 1889)