Жороо Тоодог

 

 

Монголын улаан номонд орсон шувууд

 

Жороо тоодог. Латинаар: chlamydotis undulate jacquin нь шувууны аймгийн тогоруу хэлбэртний баг болох тоодгийн овогт багтдаг. Тэгшивтэр. эсвэл яльгүй гүвээ толгодтой, заг, хармаг, харгана, зээргэнэ, баглуур, бударгана, мөн сийрэг ургасан хялгана, таанатай говьд амьдардаг. 

Манай оронд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутгаас баруун зүгт, Увс аймгийн Давст, Малчин сум, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын урд талын говиор мөн Алтайн өндөр говьд тааралддаг. 

Олон улсын Улаан номонд орсон. Устах аюулд байгаа зэрлэг амьтан, ургамлын зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны Конвенцийн 2 дугаар хавсралтанд нэр нь орсон.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монголын улаан номонд орсон шувууд

Жороо Тоодог
Жороо тоодог. Сhlamydotis undulate jacquin
Тархалт