Жорж Бишамп (2)

 

Жорж Бишамп  Англиар: George Delmetia Beauchamp нь (1899 оны 3 сарын 18 - 1941 оны 3 сарын 30) цахилгаан хөгжмийн (цахилгаан гитар, цахилгаан хийл) эцэг хэмээн алдаршсан хөгжмийн зэмсэг зохион бүтээгч нэгэн билээ. Тэрээр Техасын Каунтид мэндэлсэн бөгөөд Калифорнийн Лос-Анжелесд нүүн ирэхдээ гитар болон хийл хөгжим тоглодог байжээ.
 
 
 
 
Ж.Бишамп 1920-д оноос цахилгаан лэп-стил гитарыг зохион бүтээхээр оролдож эхэлсэн бөгөөд цахилгаан гитар, аргил гитар, цахилгаан хийл, өсгөгч зэргийг анхлан буй болгожээ.   1931 онд Пол Барт ,Адольф Рикенбакер (Rickenbacker) нартай хамтран Ro-Pat-В корпорацииг үүсгэн байгуулж чавхдаст цахилгаан хөгжим үйлдвэрлэж, худалдаалах болжээ. 1937 онд Бишамп цахилгаан гитартаа зохиогчийн эрх авчээ. Тэрээр 1941 онд Лос-Анжелесаас холгүй задгай тэнгист загасчилж яваад зүрхний шигдээсээр насан өөд болжээ. 
 
 
 
Бишампын зохион бүтээлтүүд:
 
  • 1929 онд цац хэлбэрийн гитар (патент № 1808756)
  • 1934:онд хайруулын таваг гэгдэх болсон цахилгаан гитар (патент № 2089171)
  • 1936:онд цахилгаан испани гитартаа болон цахилгаан хийлэнд зохиогчийн эрх авах өргөдлөө гаргажээ.

 

Жорж Бишамп (2)
Жорж Бишамп
Анхны сонгодог цахилгаан гитар ("Dobro-style" 37 tenor guitar). 1928 он