Жимс

 

Жимс нь мод, бут сөөгөнд ургадаг иддэг зүйл үр жимсийг ерөнхийд нь нэрлэдэг.  Бүтцээр нь үрт жимс, яст жимс, жимсгэнэ гэж ангилна. Хүнсний ногоо, үр тарианы ургамлыг үүнд хамааруулдаггүй билээ. Олон жимс хүний чухал хүнс болдог төдийгүй эмийн болон хүнсний будагч гарган авахад өргөн ашиглагддаг.

 

Хүн төрөлхтөн удаан хугацааны үржүүлэг, селекцийн үр дүнд үргүй усан үзэм (Vitis), гадил (Musa) зэрэг үргүй жимсний зүйлүүдийг гарган авч чаджээ.  

 

Жимсний ангилал:

 

I. Хуурай

 

1. Уутат хэлбэрийн - олон үрт

  • Өөрийн ууттай (Намуу, Алтанзул)
  • Ваар хэлбэрт (Хар Лантанз) 
  • Шош (Шошийн бүл)
  • Хүүдийт (Ungnadia speciosa)
  • Уутат болон уутан хальст
  • Навчит (folliculus)

2. Самарын буюу ганц үрт

  • Самар хэлбэрт
  • Үр хэлбэрт
  • Далавчит хэлбэрийн (Агч мод)
  • Ходоод хэлбэрийн (Царс мод)
  • Өргөст үрт.

II. Шүүслэг

 

1. Жимс хэлбэрийн - олон үрт:

 

  • Жимсэн (лооль, улаалзгана)
  • Алиман (алим, лийр)
  • Хулуун ( тарвас, хулуу, хаш)
  • Цитрус (гадна хальсандаа эфирын тос агуулж байдаг нимбэг, амтат жүрж зэрэг жимснүүд)
  • Анаран (анар жимс).

2. Яст жимс:

  • Шүүслэг яст жимс (Чавга, вишня, персики);
  • Хуурай яст жимс (Грек самар).

Хэцүүт, төвөгтэй жимсэнд  (олон навчит, олон яст, олон самарт зэрэг жимсүүд орно).