Ж
Жигдэлсэн жингэнүүр (2)
Жигдэлсэн жингэнүүр (2)

 

Америкийн хөгжмийн зэмсэг

 

Жигдэлсэн жингэнүүр буюу Бар чаймэс (Bar chimes) жингэнүүр нь Азийн салхин хонхноос (Asian Wind Chimes) эхтэй бөгөөд салхи болон хөдөлгөөн, доргионд өөрөө дуугарна.

 

 

Уг хөгжмийг Америкийн бөмбөрчин Марк Стивенс (Mark Stevens) джаз болон эстрад, орчин цагийн сонгодог хөгжимд шигтгээ болгон ашиглах зорилгоор 1967 онд жигдэлсэн жингэнүүрийг буй болгож цохивор хөгжимчин Эмиль Ричардс (Emil Richards) Маркийн жигдэлсэн жингэнүүр (Mark tree) гэсэн нэр өгсөн хэдий ч барууны ертөнцд Бар чаймс (bar chimes) нэрээр түгэн дэлгэрчээ. 

 

 

Жигдэлсэн жингэнүүр нь янз бүрийн урттай буюу нэг нь нөгөөгөөсөө хагас тоны зөрүү хөгтэй дүүжилсэн металл хоолойнуудыг бөмбөрч гар болон цохиураар цохиж янз бүрийн дуу авиа гаргадаг цохивор хөгжмийн зэмсэг юм.

Жигдэлсэн жингэнүүр (2)
Жигдэлсэн жингэнүүр
Азийн салхин хонх (Asian Wind Chimes)
Марк Стивенс (Mark Stevens)