Ж
Жетыген ятга (2)

 

Хасаг, Хиргисын хөгжмийн зэмсэг

 

Жетыген (Jetigen) ятга нь Эртний Түрэгийн долоон чавхдаст, шагайн тэвхт хөгжмийн зэмсэг юм. Анх царыг бүтэн модноос ухаж хөндийлөн дээд тал нь задгай хийдэг байсан бол өдгөө дээд талыг нь модоор битүүлэн хийх болжээ.  Чавхдас доорхи шагайг чавхдасны дагуу хөдөлгөн ятгын адил хөглөнө. Жетыген хэмээх нэр нь Түрэг үг биш бөгөөд Монгол хэлний Жатга гэсэн үгийг зээлэн авсан ажээ.  Жетыген ятгыг Эртний Түрэг, Монголд тоглож байсан бөгөөд өдгөө Хасаг, Киргиз, Хакас, Тувад хадгалагдан үлджээ.

 

 

Жетыгений домог: Эрт цагт долоон хүүтэй нэг хөгшин байжээ. Нэгэн зуднаар хэдэн мал нь үхэж үрэгдэн гэрт идэх хоол ундгүй болж өвгөний долоон хүү нь цувран нас баржээ.

 

 

Ахмад хүү Каниигаа нас барахад өвгөн уулнаас хатсан мод авч нэг чавхдастай Жетыген ятга хийж "Карагым" (үр минь) күйг аялгуулан дуулжээ. Хоёр дахь хүү Тореалымагаа нас барахад Жетыгендаа нэг чавхдас нэмж "Канат сынар" хугархай далавч, күйг, Гуравдахь хүү Жайкелдыг нас барахад нэг чавхдас нэмж "Кумарым" буюу Хайрт хүү күйг, дөрөв дэх хүү Бекенийг нас барахад дахин нэг чавхдас нэмж "От сонер" (Унтарч буй гал), тав дахь хүү Хауасыг нас барахад нэг чавхдас нэмж "Бакыт кошти" (Алдагдсан аз жаргал), зургаа дахь хүү Жулзарыг нас барахад нэг чавдас нэмж "Кун тутылды" (Нар харанхуйлав), долоо дахь хүү Кияса нас барахад нэг чавхдас нэмж "Жети баламнан айрылып куса болдым" (Долоон хүүгээ алдсан уй гашуу) хэмээх күйг эмгэнэн дуулжээ.

 

Ингэж Жетыген ятга үүссэн бөгөөд дээрхи долоон Күйг "Жетыгеннын жетеуы" Жетыгений долоон күй хэмээн нэрлэх болжээ.

 

Жетыген ятга (2)
Жетыген ятга
Киргизын Жетыген ятга
Орчин цагийн Жетыген ятга