Ж
Жасрай Пунцагийн
Жасрай Пунцагийн

 

Пунцагийн Жасрай (1933 оны 11 сарын 26 - 2007 оны 10 сарын 25) нь Монголын улс төрч, эдийн засагч. 1992 оноос 1996 он хүртэл Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд. Тэрээр 1933 оны 11 сарын 26-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд мэндэлжээ.

 

1950 онд Говь-Алтай аймгийн Тонхил сумын долоон жилийн дунд сургууль, 1961 онд ЗХУ-ын Москва хотын Эдийн засаг-статистикийн дээд сургуулийг төгсч 1970 онд Эдийн засгийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан бөгөөд Олон улсын дээд боловсролын академийн жинхэнэ гишүүн, Москвагийн эдийн засаг, статистик, информатикийн их сургууль, МУИС-ийн Хүндэт доктор цолтой.

 

1950-1956 Говь-Алтай аймгийн Бугат, Баян сумын бага сургуульд багш, захирал, аймгийн АДХГЗ-ны Гэгээрлийн хэлтэст байцаагч 1961-1967 Эдийн засгийн дээд сургуульд багш 1965-1966 Эдийн засгийн хүрээлэнд аспирант 1967-1970 Статистикийн төв газарт орлогч дарга 1970-1976 Улсын үнийн хороо, Үнэ, стандартын улсын хорооны дарга 1976-1978 МАХН-ын Төв хороонд хэлтсийн эрхлэгч 1978-1984 Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч дарга бөгөөд БНМАУ-ын сайд 1984-1989 Сайд нарын зөвлөлийн орлогч дарга бөгөөд Улсын төлөвлөгөөний комиссын дарга 1989-1990 МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүн, Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хорооны дарга бөгөөд Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга 1990-1992 Үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоодын холбооны ерөнхийлөгч 1992-1996 УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд 1996-2004 УИХ-ын гишүүн. Монгол Улсын гавьяат эдийн засагч. Тэрээр 2007 оны 10 сарын 25-нд МАХН-ын 25-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байхдаа зүрх нь зогсож нас барсан юм.

 

Бүтээлүүд:

 

  • Магадлалын онол
  • Мал аж ахуйн зардлыг тооцох арга зүйн асуудал
  • Эдийн засгийн онол
  • Эдийн засгийн мэдээлэл, шинжилгээ

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол Улсын Ерөнхий Сайд

 

Жасрай Пунцагийн
Монгол улсын 17 дахь ерөнхий сайд П.Жасрай