Ж
Жангу бөмбөр (2)

 

Солонгос үндэстний хөгжмийн зэмсэг

 

Жангу бөмбөр (Солонгосоор: 장구 - Janggu drum) нь Солонгосын хоёр талт бөмбөр юм. Жангу бөмбөр нь хойд Солонгосын цэргийн хөгжмийн бүрэлдэхүүнд багтдаг. Уг бөмбөр Когурегийн үе буюу м.э.ө 37 - м.э 935 онд Энэтхэгээс Солонгост дэлгэрчээ. Уг бөмбөрийг зарим үед Сэуого (Seyogo) хэмээн нэрлэдэг байна.

 

 

Жангу бөмбөр нь аадар бороог илэрхийлж хур дууддаг бөмбөр хэмээдэг бөгөөд цар нь элсэн цагийг санагдуулна. Бөмбөрийн хоёр талыг бугын арьсаар бүрэх бөгөөд нэг тал нь арга буюу эр тал, "гун-пхюн", нөгөө тал нь билгэ буюу эм талыг "юль-пхюн" төлөөлдөг.

 

Уг бөмбөрийн өвөг нь Энэтхэгийн Идакка (idakka) бөмбөр ажээ.

 

 

Энэтхэгийн Идакка (idakka) бөмбөр 

 

Жангу бөмбөр (2)
Жангу бөмбөр
Жангу бөмбөрч
Жангу бөмбөр