Ж
Жанатхаан Сагидайн
Жанатхаан Сагидайн

 

Зураач, хөөмөлчин, барималчин, сэтгэгч Сагидайн Жанатхаан 1950 онд Баян-Өлгий аймгийн Булган суманд мэндэлжээ. Тэрээр нутагтаа бүрэн дунд боловсрол эзэмшээд 1970 онд Гар урлалын үйлдвэрт дарханы туслахаар орж, 1979 оноос МУЭХороонд бие даасан уран бүтээлчээр ажиллах болжээ. С.Жанатхаан 1981 онд "Ялалт" кинотеатрын (хуучин нэрээр) гадна хананд  "Гэр бүл" хэмээх монументаль чимэглэл, 1992 онд хоёр хүүгийн хамт бие даасан үзэсгэлэн гаргаж, 1994 онд "Авъяас" компанийг үүсгэн байгуулж, 1997 онд "Авъяас оюуны нийгэмлаг"-ийг байгуулж авъяас, суу билгэ, хүн, нийгэмийн хөгжлийн талаар судалгаа шинжилгээний ажил хийх болжээ.       

 

 

С.Жанатхаан өөрийн бүтээлээ Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назербаев, Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди нарт танилцуулж байгаа нь. 1999 он

 

1997 онд С.Жанатхаан "ХАБ-ын онол, хөгжлийн зүй тогтол" бүтээлээрээ Казахстан улсын Нийгмийн ухааны академийн гадаад жинхэнэ гишүүн, академич цол хүртжээ. Тэрээр 1999 онд "Дэлхийн хоймор хот", "Дэлхийн Оюуны олимп",  "ХАБ буюу нийгмийн хөгжлийн зүй тогтлын загвар" төсөл, санаачлагуудаараа зохиогчийн эрхийн гэрчилгээ, шинэ бүтээлийн патент авчээ.

Жанатхаан Сагидайн
Академич С.Жанатхаан
С.Жанатхааны хөөмөлийн бүтээл
С.Жанатхаан Ялалт кинотеатрын "Гэр бүл" Монументаль чимэглэл