Ж
Жамъян Нацагийн

 

Үндэсний Спортын гавъяат мастер Даян аварга Нацагийн Жамъян (1899-1979),  нь Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу буюу өнөөгийн Архангай аймгийн Цахир суманд 1899 оны мэндэлжээ.Гахай жилтэй. Үндэсний Спортын гавъяат мастер (1969), Тэрээр 1925 оны Ардын хувьсгалын баяр наадамд анх зодоглож 9 даван үзүүрлэж арслан цол, 1926 онд 10 даван түрүүлж аварга, 1927 онд 10 даван түрүүлж даян аварга цол хүртэж, 1928,1934,1940,1941,1942 онуудад долоо, 1937 онд зургаа,1939,1946 онд тав давжээ.Н.Жамъян аварга ид барилдаж амжилт гаргах 30- 40 насандаа буюу 1929-1933,1935-1939 онуудад тухайн үеийн цаг үеийн байдлаас шалтгаалж улсынхаа баяр наадамд ирж барилдаж чадаагүй нь түүний амжилтыг хараахан бүрэн илэрхийлж амжаагүй юм

Ид үедээ 230 см өндөр, 130 кг жинтэй байжээ. 1925 оны улсын наадамд Жаргал начингаар ес давж үзүүрлэн арслан, 1926 онд Төмөрбаатар арслангаар арав даван түрүүлж аварга, 1927 онд О.Аюур заанаар арав даван түрүүлж даян аварга цол хүртжээ. 1928, 1934, 1940, 1941, 1942 онд долоо, 1937 онд зургаа, 1939, 1946 онд тав давж байв. Архангай аймгийн наадамд 1924, 1925, 1928, 1930 онд түрүүлж, 1934, 1936 онд үзүүрлэж байжээ.

"Буур" хэмээх хочтой. Тэрбээр 20 орчим настай байхдаа Алшаа нутаг хүртэл жин тээжээ. Нэгэн удаа 30 гаруй тэмээн цуваа гүүр давж явтал гүүрний тавилга мод цөмөрч хамгийн сүүлд явсан ачаатай бууран тайлаг доош унахыг завдахад Жамъян хүү тэвдэхдээ тайлагны бөгсөн талаас өргөн түлхээд гүүрний бүтэн хэсэгт гаргаснаас "буур" хэмээгдэх болжээ. Өөрөө их даруу хүн байсан тул хожим нь "таван настай тайлагийг ямар буур гэдэг юм" хэмээн ярьсан гэдэг.

Энэ их аваргын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааныг төрсөн нутгийнхан нь Монгол бөхийн өргөөнд 1999 оны хавар зохион явуулжээ. Энэ барилдаанд 128 хүчит бөх зодоглосноос их аваргын зээ хүү, улсын заан Г.Өсөхбаяр түрүүлж, улсын начин И.Доржсамбуу үзүүрлэжээ. Харин терсөн нутаг Цахир суманд мөн оны наймдугаар сард болсон наадамд зээ хүү Г.Өсөхбаяр түрүүлж, дархан аварга Б.Бат-Эрдэнэ үзүүрлэжээ.

Жамъян Нацагийн
Үндэсний Спортын гавъяат мастер Даян аварга "буур" хэмээх Нацагийн Жамъян