Жамъянмядаг

 

Жамъянмядаг. Латинаар:Trollius asiaticus олон улсын нэршил нь Латинаар: Trollius L нь Ranunculaceae овгийн цэцэг юм. Энэ овогт 30 зүйлийн цэцэг багтдаг. Жамъянмядаг нь Ази, Европ, Хойд Амеркийн буюу дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсээр чийглэг, шаварлаг хөрсөнд ургана.Ихэнх зүйл нь Азиас гаралтай. Энэхүү гоёмсог цэцэг нь олон наст ургамал бөгөөд 60 см хүртэл өндөр ургана. 7-8 сард улбар шар, шар өнгийн 5-15 дэлбээтэй, 3 см-с том голчтой цэцэг дэлгэрдэг. Цэцгийн дэлбээний гол цөмдөө олон тооны дохиуртай бөгөөд бал агуулна.

 

 

Trollius ledebourii

 

 

Trollius laxus

 

 

a. Trollius riederianus     b. Trollius lilacinus    c. Trollius altissimus

 

Далайн түвшинээс дээш 2500 метрт ургах бөгөөд 1759 оноос уг зүйлийг тарималжуулжээ.

 

Хамгийн өргөн тархсан зүйлүүд:

 

Латин нэр Ургадаг газар
Trollius acaulis- Гималайн Жамъянмядаг Гималайн нуруу
Trollius albiflorus Хойд Америк
Trollius altaicus - Алтайн Жамъянмядаг Алтайн нуруу
Trollius asiaticus L - Жамъянмядаг Монгол, Сибирь
Trollius dschungaricus - Зүүнгарын Жамъянмядаг Памир, Алтайн нуруу
Trollius europaeus L.- Өрнийн Жамъянмядаг Европ
Trollius laxus Америк
Trollius ledebourii Оросын алс дорнод
Trollius pulcher Япон
Trollius pumilus Энэтхэг, Хятад
Trollius riederianus Камчатк
Trollius lilacinus Дундад Ази
Trollius altissimus Дорнод Европ
Trollius chinensis Оросын алс дорнод Хятад
Trollius ranunculinus Кавказ, Иран
Trollius x cultorum Таримал Жамъянмядаг

 

 

 

Trollius asiaticus L

 

 

Trollius dschungaricus

 

 

Trollius europaeus L.

 

 

a. Trollius ranunculinus                                                                           b.Trollius x cultorum 

Жамъянмядаг
Жамъянмядаг
Trollius acaulis
Trollius albiflorus
Trollius altaicus
Trollius pulcher
Trollius pumilus
Trollius chinensis