Ж
Жалейка бялар (2)

 

Жалейка (Zhaleika) буюу Брёлка (Bryolka) бялар нь өдгөө хүртэл өөрийн анхныхаа хэлбэрийг хадгалсаар байгаа Славян ард түмнүүдийн шууст үлээвэр хөгжмийн зэмсэг юм. Жалейкаг эвэр, хулс, хусны үйлсээр үйлдэх бөгөөд түүнийг Жаломейка (Zhalomeika), Сопель (Sopely), Пищелка (Pishelka), Флетня (Fletnya), Дуда (Duda) хэмээн нэрлэдэг. Профессор Михневичийн үзэж байгаагаар Жалейка хэмээх нэр нь Жальник хэмээх эртний Славяны тосгоны нэртэй холбоотой ажээ.

 

 

Уг хөгжмийг анхлан гашуудал тайлахад зан үйлд хэрэглэж байжээ. Жалейкаг Германаар: Schalmei - Шалмей, Францаар: Chalemie - Чалэмиэ хэмээн нэрлэдэг байна. Брёлка нь Жалейкагийн Орос хувилбар бөгөөд бүхэл модноос ухаж хийх бөгөөд илүү зөөлөн дуугаралттай уг хөгжмийн анх В. В. Андреев Орос ардын оркестрын бүрэлдэхүүнд багтаажээ.

 

Жалейка бялар (2)
В.А.Тропинин. "Жалайка тоглож буй хүү" уран зураг
Жалейка
Жалейка
Жалейка