Еэвэн

 

Монгол үндэсний баяр цагаан сар болоход айл бүр л тавгийн боов, суурь еэвэнгээ бэлтгэдэг. Ууц хавтгайруулан тавих нь буруу, зөвхөн хаад ноёд, настангууд л тавьдаг байсан уламжлалаа дагах хэрэгтэй. Харин идээний тавгаа буруу өрөөд байгаан нь түгээмэл болжээ. Яагаад буруу өрөөд байна гэдэг нь учиртай.
Манай улсад еэвэн гэж байгаагүй гэдэг. Өнө эртнээс еэвэн хэрэглэж байгаагүйг түүх шаштирт тэмдэглэсэн нь бий. Ерөөсөө еэвэнг Хятадууд хэрэглэж, Монголын дарлалаас ангижирсанаа баярлан “еэвэн сар”-ыг тэмдэглэдэг уламжлалтай. Харин Манжийн дарлалын үед хаад ноёд ард түмэнгүй бутарч, эвдэрч яваг гэж хараасан маягаар еэвэнг манай улсад өгсөн байгаа юм. Бэлгэдлээр нь гутаах гэсэн л оролдлого шүү дээ.
Гэтэл манай ухаантан мэргэд улан дороо дэвсэлж явъя гэсэн утгаар ул боов хийж, еэвэнг хамгийн дор нь байрлуулж идээгээ засах болсон юм билээ. Бүр “суурь еэвэн” гэж нэрлэсэн байгаа шүү дээ. Тэр дундаа хаад ноёд ул боов хийдэг байсан нь ч ийм учиртай гэсэн. Бүр сүүлд 1990-ээд оны үед ч суурь еэвэнг ул боовны дор тавьдаг байсан. Сүүлийн үед л энэ ёс, бэлгэдлийг мартаад, “суурь еэвэн” гэж нэрлэсээр байтал ул боовныхоо дээр тавих болсон нь үндсэн агуулгаа алдахад хүрч байна. Еэвэн байхгүй байлаа гээд идээ муудахгүй нь ойлгомжтой. Идээнийхээ дээр еэвэн тавихын оронд Цэцгэн боов. шар, цагаан тосоо хагалаад л тавьж болно. Еэвэн худалдаад авчихсан бол тавгийн идээнийхээ сууринд нь буюу хамгийн доод талд нь тавьж хэвших хэрэгтэй. Өвгөд дээдсээс уламжилж ирсэн идээ засах зан үйлийг ном журмаар л хийж хэвшие 

Еэвэн
Еэвэн