Есүс Христ

 

Есүс Христ. Есүс Христ Англиар: Jesus Christ нь хүн төрөлхтний сэтгэлгээний түүхэнд хамгийн том нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг юм. Есүс Христ нь МЭӨ 6- МЭ 29 он эсвэл МЭ 2 - 36 оны үед амьдарч байсан гэж үздэг. Израйлийн Бетлехем хотод төрсөн. Тэрээр Израйлийн үндэсний уламжлалт шашны урсгал болох Еврейн шашныг шинэчлэх хөдөлгөөнийг өрнүүлсэн бөгөөд түүний дараагаар Паул уг хөдөлгөөнийг үргэлжлүүлж Христийн шашин болгож хөгжүүлсэн юм.

 

Есүс Христийн энэ дэлхий дээрх амьдралыг библийн шинэ гэрээний эхний дөрвөн номонд (Матай, Марк, Лук, Иохан) тэмдэглэн үлдээсэн байдаг. Түүний талаар өөр тодорхой баримт төдийлөн байдаггүй боловч, эртний Ромын түүхийн баримт бичгүүдэд тэмдэглэгдсэн байдаг ажээ.

 

Есүс Христ
Есүс Христ
Есүс Христ