Есүгэн хатан

 

Татар аймгийн Их Чирэнгийн охин, Чингис хааны 4-р ордны хатан. 1202 онд Чингис хаан Татар аймгийг Далан нөмөргөс хэмээх газар байлдан ялж, Их Чирэнгийн охин Есүгэнийг сул хатан болгон авчээ. Есүгэн маш ухаалаг бүсгүй байжээ. Тэрээр эгч Есүйг аврахын төлөө Чингис хаанд хандан “Хаан соёрхвол намайг хүнд бодож асрах биз, миний эгч Есүй нэрт надаас дээр, хаан хүнд зохих гоо билээ, гагцхүү саяын будлианд /үймээн/ хааш очсоныг мэдэхгүй хэмээвээс, Чингис хаан өгүүлрүүн: эгч чинь үнэхээр чамаас гоо болвоос түүнийг ирүүлье, эгчийгээ ирвээс чи зайж, сууриа өгөх үү хэмээвээс Есүгэн хатан өгүүлрүүн: хаан соёрхож, эгчийг минь авчирч уулзуулбал би эгчдээ даруй зайлъя” гэж хэлсэн билээ. Үнэхээр эгчийг нь олж ирсний дараа суудлаасаа зайлж, эгчээ хатан суудалд залсан билээ.

Есүгэн хатан
Есүгэн хатан