Е
Ерөө үүлдрийн хэсэг
Ерөө үүлдрийн хэсэг

 

Ерөө үүлдрийн хэсгийг 1981 онд баталсан. Үүлдрийн хэсгийг бий болгохдоо нарийн нарийвтар ноост хонийг Куйбышев үүлдрээр II үе хэртэл эрлийзжүүлж, Ромнимарш, Хойд Кавказ үүлдрээр цус сэлбэх аргыг хэрэглэсэн. Үүлдрийн хэсгийг бий болгох туршилт, судалгааны олон хувилбарт ажлыг академч, доктор, профессор Г.Чадраабал удирдаж явуулсан. Үүлдрийн хэсгийг зохион бүтээгч Г.Чадраабал, Д,Лхагвасүрэн, Н.Баясгалан, Г.Сандаг, Н.Нямжаргал нар юм. Ерөө үүлдрийн хэсгийн хонийг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үржүүлдэг. 


Ерөө үүлдрийн хэсгийн хонь мах, ноосны хэвшлийн урт, гялалзсан, өнгөлөг, нарийвтар ноостой, түргэн өсч томрох, махлаг чанар сайтай. Ноос нь нэхмэл, сүлжмэл, эсгий бүтээгдэхүүн хийх, арьс нь үслэг эд хийхэд тохиромжтой. Нас гйүцсэн хуц дунджаар 85.0 кг, төлгөн хуц 60.0 кг, эм хонь 60.0 кг, охин төлөг 47.0 кг жинтэй. Нас гүйцсэн хуц 6.0 кг, төлгөн хуц 4.1 кг, эм хонь 3.2 кг, охин төлөг 3.1 кг ноос өгдөг. Ноосны дундаж урт 11 см, нарийн нь 27.0-31.0 мкм, ноосны цэвэр гарц 57 хувь. Эр шүдлэн хонины дундаж жин 51.6 кг, гулуузны жин 24.0 кг, махны цэвэр гарц 46.5 хувь байдаг.

 

 

Холбоотой мэдээлэл:

1. Хонин сүрэг

Ерөө үүлдрийн хэсэг
Ерөө үүлдэрийн хэсэг