Ерөндөг

 

Ерөндөг нь өндөр үр дүнтэй, аюулгүй, хэрэглэхэд хялбар, жирэмслэхээс хамгаалах механик арга юм. Зарим хүмүүс спираль гэж нэрлэж хэвшсэн байдаг.

 

Давуу талууд 

•    Өндөр үр дүнтэй, удаан хугацаагаар жирэмслэхээс хамгаална.
•    Ерөндөгийг хүссэн үедээ авахуулж болох ба авсны дараа жирэмслэх чадвар хурдан сэргэнэ. 
•    Төрсний дараа болоон хөхүүл эмэгтэйчүүдэдэ хэрэглэхэд тохиромжтой. 
•    Хөхний сүүний гарцанд нөлөөлөхгүй
•    Дааврын эм хэрэглэх тохиромжгүй ахимаг насны эмэгтэйчүүдэд хамгийн сайн сонголт болдог
•    Бэлгийн харьцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй

Сул талууд

•    БЗДХ/ХДХВ/ДОХ-оос хамгаалахгүй
•    Ерөндөг тавих үед бага зэрэг цус гарч, хэвлийн доод хэсгээр базалж өвдөх шинж ажиглагддаг.
•    Эхний 3 сард биений юм их хэмжээтэй, удаан хугацаагаар, бага зэрэг өвдөлттэй ирэх зэрэг шинж тэмдэг илэрч болно.
 
Ерөндөгийг хэзээ тавьж болох вэ?

1.    Хэрэв үйлчлүүлэгч жирэмсэн биш болох нь баталгаатай бол биений юмны мөчлөгийн аль ч үед ерөндөг тавьж болно. 
2.    Төрсний дараа: 
a.    Кесар хагалгааны дараа /10 минутын дотор/ ерөндөг тавьж болно
b.    Амаржсаны дараа 48 цагийн дотор
c.    Амаржсанаас хойш 4-6 долоо хоногийн дараа ерөндөг тавьж болох юм.
3.    Үр хөндөлт болон зулбалтын дараа:
a.    Үр хөндөлт болон зулбалтын дараа ерөндөгийг шууд тавьж болно
b.    Халдвар аваагүй тохиолдолд эхний 7 хоногийн дотор тавина.
Ерөндөг
Ерөндөг