Ерхөг

 

Ерхөг Латинаар: Agropэron нь 30-35 см өндөр шулуун иштэй, урт нарийхан навчтай олон наст үет ургамал юм. Ерхөг нь манай орны хангай, хээр талын бүс түүнчлэн говийн бүсийн хойд хэсгээр хялгана болон бусад жижиг үет өвстэй холилдож ургана. Ерхөг нь хужирхаг хөрснөөс бусад хөрсөнд ургаж чаддаг, халуун, хүйтэнд тэсвэртэй, өвлийн улиралд иш навч нь сайн хадгалагдана. Заримдаа ишний ёроолын навч нь өвлийн турш цасан дор ногоон хэвээрээ хадгалагдаж, хавар нь цасан дороос ногоон хэвээрээ гардаг.

 

Ерхөг хавар эрт ургаж эхэлдэг тул түүний нялх ногоон навчийг 4 дүгээр сарын сүүлчээр мал идэж эхэлдэг учраас хаврын хахир хатуу цагт малд сайн чанарын тэжээл болж, ядарсан малыг эрт тэнхрүүлдэг онцлог чанартай ургамал юм.

 

Ерхөгийн зүйлүүд болон дэд зүйлүүд:

 

  • Agropyron cimmericum Nevski - Керчинскийн Ерхөг 
  • Agropyron cristatum (L.) Gaertn
  • Agropyron cristatum subsp. baicalense
  • Agropyron cristatum subsp. cristatum
  • Agropyron cristatum subsp. kazachstanicum
  • Agropyron cristatum subsp. pectinatum
  • Agropyron cristatum var. pluriforme
  • Agropyron cristatum subsp. ponticum
  • Agropyron cristatum subsp. puberulum
  • Agropyron cristatum subsp. sabulosum
  • Agropyron dasyanthum Ledeb.
  • Agropyron desertorum (Fisch. ex Link) Schult.- Цөлийн Ерхөг
  • Agropyron deweyi A.Lцve.
  • Agropyron fragile (Roth) P.Candargy
  • Agropyron junceiforme
  • Agropyron kazachstanicum (Tzvel.) - Хасаг Ерхөг
  • Agropyron krylovianum Schischkin
  • Agropyron michnoi Roshev.
  • Agropyron Mongolicum- Монгол Ерхөг
  • Agropyron nathaliae Sipliv.
  • Agropyron pumilum P.Candargy
  • Agropyron sibiricum (Willd.) Beauv.-Шивэр Ерхөг
  • Agropyron tanaiticum Nevski
  • Agropyron thomsonii Hook.f.
  • Agropyron uncinatum (Veldk.)
  • Agropyron velutinum Nees

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Михнойн Ерхөг

Ерхөг
Ерхөг
Agropэron