Е
Ердийн Орволго

 

Ердийн Орволго буюу Евразийн Орволго. Латинаар: Otus scops (Linnaeus, 1758) нь шар шувууны (Strigidae) овгийн шувуу юм. Биеийн урт нь 15-20 см, жин нь 60-130 гр, далавчаа дэлгэсэн урт 50 см орчим. Зүс нь бор саарал, Шар, улбар шар солонгорсон нүдтэй, өдөр хардаггүй шөнийн амьдралтай махчин шувуу. Европ, Сибирийн өмнөд хэсгээс Байгаль нуур, Бага Ази, Дундад Азиин уулархаг хэсэг, Ойрхи Дорнод, Хойд Африка. Африкийн ой шугуйгаас эхлээд Сахарын цөл хүртэлхи нутагт өвөлжнө. Навчит ойг таашаах бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд суурьшина. Далайн түвшинээс дээш 3000 м хүртэлхи өндөр газарт амьдардаг. Ихэвчлэн 5-6 сард үржилд орж (зарим бүс нутагт 3-8 сард), хадны завсар, модны хонгил, амьтдын хаясан үүрэнд үүрээ засч 2-6ш гялгар цагаан өндөг гаргана. Өндөг нь 15г орчим жинтэй байдаг. Өндөгөө 25  хоног дарж ангаахай болгоно. Хорхой шавьж, мэлхий, гүрвэл, мэрэгчдээр хооллоно. Байгальд 6 орчим жил насалдаг.

 

 

Ердийн Орволгын амьдрах бүс: Шар нь Зуншдаг газар, ногоон нь суурин амьдардаг, цэнхэр нь өвөлждөг бүс

Ердийн Орволго
Ердийн Орволго
Otus scops