Е
Ельцин, Борис Николаевич
Ельцин, Борис Николаевич

 

Борис Николаевич Ельцин (1931 оны 2 дугаар сарын 1нд ЗХУ-ын Урал мужийн Бутка тосгонд мэндэлж 2007 оны 4 сарын 23 нд Москвад нас нөхчжээ. Орос-Зөвлөлтийн  нам, улс төрийн зүтгэлтэн, ОХУ-ын анхны ерөнхийлөгч (хоёр удаа сонгогдож 1991 оны 6 сарын 10 наас 1999 оны 12 сарын 31 хүртэл) юм. 

 

 

Б.Ельцин эцэг Николай Ельцин барилгачин бөгөөд улс төрийн хэлмэгдүүлэлтэнд өртөж Дон-Ижил мөрний сувгийг барихад дайчлагдаж байжээ. Эх Клавдия Старыгина тариачин гаралтай оёдолчин хүн байжээ. Ельцин хүүхэд насаа Перм мужын Березникт өнгөрөөжээ. 1950 онд Уралын политехникийн дээд сургууль барилгын инженерийн мэргэжлээр суралцаж "Телевизийн цамхаг" сэдвээр дипломоо хамгаалжээ. Оюутан ахуйдаа хотын волейболын шигшээ багт тоглож спортын мастер болжээ. 

 

1955 онд "Уралтяжтрубстрой" хувиарлагдан ажиллаж 1957 оноос барилгын даамал болжээ. 1961 онд тэрээр ЗХУ-ын коммунист намд элсэж 1963 онд  Свердловскийн байшин үйлдвэрлэх комбинатын ерөнхий инженер, 1966 онд уг комбинатын дарга, 1963 онд Кировын дүүргийн намын XXIV бага хурлаас хотын зөвлөлийн төлөөгчөөр сонгогдсонлор улс төрд хөл тавьжээ. Улмаар 1976 онд Свердловск мужийн нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогдож 1985 он хүртэл ажиллаж цэргийн хурандаа цолтой болжээ.

 

1978-1989 онд ЗХУ-ын дээд зөвлөлийн депутат,  1981 оны ЗХУКН-ын XXVI их хурлаас ЗХУКН-ын ТХ-ны гишүүн, (1990 онд тэр коммунист намаас гарсан) 1985 оны сүүлээр улс төрийн товчоо түүнийг Москва хотын зөвлөлийн нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгожээ. Ельцин Москва хотыг хөгжүүлэх шинэ ерөнхий төлөвлөгөө боловсруулж түүхэн барилгуудыг хамгаалж, Москва хотын өдөртэй болгох шийдвэр гаргав.  Энэ үеэс намын удирдлагуудыг тэрээр эрс шүүмжлэх болов. ЗХУКН-ын XXVII их хурлаас тэрээр улс төрийн товчооны орлогч гишүүн болов. (1988 оны 2 сарын 18 хүртэл) 

 

1989 оны 3 сарын 26 нд болсон ЗХУ-ын ардын депататутыг сонгох сонгуульд Москва хотын нэгдүгээр тойргоос өрсөлдөж 90%-аар ялж депутат болсон хэдий ч түүнийг дээд зөвлөлд сонгосонгүй. Гэвч депутат А. И. Казанник өөрийн мандатаа Б.Ельценд шилжүүлсэнээр тэрээр ЗХУ-ын дээд зөвлөлийн депутат болов.  1990 оны 6 сарын 12 нд ЗХУ-ын коммунист намын XXVII их хурал дээр Ельцин коммунист нам болон түүний удирдагч М.Горбачёвыг хурцаар шүүмжилж коммунист намаас гарч байгаагаа зарлажээ.

 

1991 оны 6 сард тэрээр ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд сонгуульд оролцсон сонгогчдын 57,3 хувийн саналаарөөр ОХУ-ын анхны ерөнхийлөгч болов. Тэрээр Оросын боловсролыг хөгжүүлэх талаар анхныхаа зарлигаа гаргажээ. 

 

1991 оны 8 сарын 19 нд  улс орны төрийн эрхийг гартаа авахыг зорьсон Улсын Онцгой нөхцөл байдлын үеийн комисс (ГКЧП) гэх байгууллага байгуулагдаж Горбачёвыг  Крымд тусгаарласан үед Б.Ельцин хуйвалдагчдын эсрэг тэмцэж Зөвлөлүүдийн ордон буюу Цагаан ордонд байрлаж байсан хуйвалдааны голомт руу довтолж тэдний санаархлыг тас цохижээ. Болсон үйл явдалтай холбогдуулан 8 сарын 23 нд Коммунист намын үйл ажиллагааг татан буулгах, 10 сарын 6 нд Коммунист намын үйл ажиллагааг хориглох зарлигт гарын үсгээ зуржээ. Үүний дараа Зөвлөлт холбоот улс задран унасан билээ.

 

1999 оны 12 сарын 31 нд Б.Ельцин ард түмэндээ хандаж мэдэгдэл хийв. Тэрээр уг мэдэгдэлдээ  энэ зууны сүүлийн өдөр миний бие биеийн эрүүл мэндийн байдлаас бус  үүссэн бүхий л нөхцөл байдал, асуудлаас шалтгаалан чөлөөнд гарч байна.хэмээн мэдэгдэж ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгчээр В.Путин томилогджээ.

Ельцин, Борис Николаевич
ОХУ-ын анхны ерөнхийлөгч Б.Ельцин
Уралын политехникийн дээд сургуулийн оюутан Б.Ельцин
Орсын төрийн зүтгэлтэн Б.Ельцин