Е
Екатерина II хатан хаан
Екатерина II хатан хаан

 

Бүх Оросын хатан хаан Екатерина II. Екатерина Алексе́евна (анхны нэр: София Августа Фредерика фон Анхальт-Цербст-Дорнбург, Германаар: Sophie Auguste Friederike von Anhalt-Zerbst-Dornburg) буюу София Августа Фредерика фон Анхальт-Цербстская нь 1729 оны 4 сарын 21 нь Пруссийн Штеттинд мэндэлж, 1796 оны 11 сарын 6 нд Петербургийн Өвлийн Ордонд нас нөхчжээ. Тэрээр 1762—1796 онд Бүх Оросын хатан хаан байсан бөгөөд түүний хаанчлалын үеийг Оросын хаанчлалын алтан үе хэмээн тооцдог билээ.

 

Герцога Цербстскийн гэр бүл баян байгаагүй ч Екатерина англи, франц хэл, бүжиг, хөгжим, түүх, газар зүйн, шашин мөргөлийн зан үйлийг гэрийн багшаар заалгаж боловсорчээ.

 

1744 онд Оросын Хатан Елизавета Петровнагийн урилгаар Екатерина ээжийнхээ хамт ван Петр Фёдоровичийн (хожим Петром III хаан болсон) хэргэм зэрэг уламжлан авах ёслолд оролцжээ. Тэрээр Оросоос эргэж ирмэгцээ Орос хэл, Үнэн алдартны шашин, Оросын түүх, Оросын зан заншилтай танилцаж суралцах болсон байна. 

 

1761 оны 12 сарын 25 нд хатан хаан Елизавета Петровна таалал төгсч Петр Фёдорович Петра III нэрээр хаан ширээг залгамжлан авав. Хаан Пётр III өөрийн эхнэр Екатеринаг өвлийн ордны буланд нүүлгэж нууц амраг Евизавета Воронцовтай хамт амьдрах болов. Энэ үед Екатерина Орловаас жирэмсэлж түүнийгээ хаанаас нуух шаардлагатай болов. Екатеринагийн үнэнч камердинер Василий Григорьевич Шкурин хатны заавраар өөрийн гэрээ зориудаар шатааж хэрэгт дуртай Пётр III хаан түймэрийг харахаар явсан хойгуур Екатерина амаржиж өөрийн бутач хүү Алексей Бобринскийг гаргажээ.

 

1745 оны 8 сарын 21 Екатерина 16 насандаа 17 настай өөрийн үеэл ах Петр Фёдоровичтай гэрэлжээ. Эхний жилүүдэд Пётр өөрийн эхнэрийг огт сонирхоогүй бөгөөд тэр хоёрын хооронд эр эмийн ямар ч харьцаа байгаагүй гэдэг.

 

Энэ талаар хожим Екатерина бичихдээ. Вантан надад огт хайргүй байгааг би мэдсэн. Гэрлээд хоёр долоо хоносны дараа тэрээр Карр. Фрейлины бүсгүйд хайртайгаа хэлж билээ. Тэрээр өөрийн анд Дивьер гүнтэнд намайг Карр. Фрейлины бүсгүйтай харьцуулахад хэн ч биш гэж хэлэхэд Дивьер гүнтэн ихэд уурсаж түүний үгийг няцаасан билээ.  Тийм учраас би надад хайргүй вантанг бусадтай хардах шаардлагагүй хэмээн өөртөө хэлсэн билээ. Екатерина өөрийгөө боловсруулахад анхаарал тавьж түүх, гүн ухаан, хууль цааз, болон Вольтер, Монтескье,Тацита, Бейлийн бүтээлүүдийг шимтэн судлах болов. Екатерина хатан ан ав хийх, бүжиг, багт наадамд орох сонирхолтой байв. Хоёр ч удаа зулбасны эцэст 1754 оны 9 сарын 20 онд Екатерина хүү төрүүлэв. Хүү төрмөгч хатан хаан Елизавета Петровна түүнээс хүүг салган авч Павел хэмээн нэр өгч ирээдүйн Павел I хаан болгохоор асарч эхэлжээ. Павлын жинхэнэ эцэг нь Екатеринагийн нууц амраг С.В.Салтыков гэдэг бөгөөд үүнийг Екатерина хатан үгүйсгэдэггүй байна.

 

Павел хүүг төрүүлсэний дараа Петр Елизаветын харьцаа эрс муудав. Пётр өөрийн эхнэрийг "нөөц хүүхэн" хэмээн нэрлэж түүнээс нууж хаалгүй завхайрах болжээ. Энэ үед Екатерина хуучин танил английн элчин сэр Чарлза Хенбюри Уильямсын тусламжтайгаар Польшийн ирээдүйн хаан Станислав Понятовскийтэй холбоо харилцаа тогтоожээ. 1758 оны 12 сарын 9 нд Екатерина Анна охиноо төрүүлсэн бөгөөд үүнд нь Петра ихэд ундуйцаж энэ эм ингэж эх захгүй хүүхэд гаргаад байвал би хүлээж авах ёстой гэж үү хэмээн хэлж байжээ.

 

Английн элчин Уильямс Екатеринагийн дотны түнш байсан бөгөөд нууц мэдээлэл дамжуулах, түүний ордон дахь нууц ажиллагааг зээлдэн санхүүжүүлэгч байжээ.Орос-Пруссийн (Англи холбоотон байсан) долоон жилийн дайны үед Екатеринагаас Оросын цэргийн чухал мэдээлэлийг авч Англи болон Пруссийн хаанд Улиьямс дамжуулдаг байжээ. 

 

1761 оны 12 сарын 25 нд хатан хаан Елизавета Петровна таалал төгсч Петр Фёдорович Петра III нэрээр хаан ширээг залгамжлан авав. Хаан Пётр III өөрийн эхнэр Екатеринаг өвлийн ордны буланд нүүлгэж нууц амраг Евизавета Воронцовтай хамт амьдрах болов. Энэ үед Екатерина Орловаас жирэмсэлж түүнийгээ хаанаас нуух шаардлагатай болов. Екатеринагийн үнэнч камердинер Василий Григорьевич Шкурин хатны заавраар өөрийн гэрээ зориудаар шатааж хэрэгт дуртай Пётр III хаан түймэрийг харахаар явсан хойгуур Екатерина амаржиж өөрийн бутач хүү Алексей Бобринскийг гаргажээ.

 

Петр III офицерын корпус болон дээд тушаалын офицеруудын дургүй хүргэсэн хэд хэдэн алхам хийж дээрээс нь Орос Пруссын дайнд Оросууд давамгайлсан байхад Пруссд газар нутгаа өгсөн, сүм дуганын эрх мэдлийг танаж газрыг нь хураан авсан зэрэг мулгуй үйлдлүүд цэргийн эрхтнүүд, ордныхоныг төдийгүй ард олны дургүйцлийг төрүүлж нэр хүнд нь унах болов. Энэ үед Екатерина хатан төрийн эргэлт хийхээр шийдэж ах дүү Орлов, Потёмкин, Хитров нартай үгсэн тохирчээ.

 

1762 оны 6 сарын 28-ын өглөө эрт Пётр III хаан Ораниенбаумд байхад Екатерина хатан Алексей болон Григория Орловын хамт Петергофаас Санкт-Петербургт ирж гвардын ангиулиай нэгджээ. Ямарч найдлагагүй болсон Пётр III хаан маргааш нь хаан ширээнээс бууж учир битүүлэг байдлаар нас баржээ. Түүнд Екатерина хатны зарлигаар задлан хийхэд хор уусан шинж тэмдэг илэрсэн ажээ.

 

1762 оны 9 сары 22-ний өдөр Екатеринаг хаан ширээнд залах ёслол Москвад болж өөрийнхээ хаан ширээ залгамжлагчаар хүүгээ зарлажээ.

 

Екатеринаг хаан ширээнд суухад Орос орны эдийн засаг бүхэлдээ уналтанд орж, арми, флот өрийн сүлжээнд нэрвэгдэж, худалдаа цөөн тооны монопольд төвлөрч, хууль хяналтынхан мөнгөтэй эрх мэдэлтний талд үйлчилж, сүм хийд төр засагт таатай хандхаа байсан цаг үе байжээ.

 

Хатан хаан дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьжээ.Үүнд:

  1. Ард түмнийг гэгээрүүлэх, үндэстний ухамсарыг дээшлүүлэх
  2. Хуулийг ягштал мөрдөж олон түмнээ дээдэлж, төрийн ажлыг эмхлэх
  3. Ажлаа мэддэг сайн цагдаагийн байгууллага буй болгох
  4. Улсыг хөгжилд нэн чухал төслүүдийг хэрэгжүүлэх
  5. Дотооддоо хатуу ширүүн шаардлага тавьж, гадаад хөрш түншүүдээ хүндлэн харьцах.
  6.  

Екатерины II төрийн бодлого захиргааны болон шүүхийн шинэчлэл хийж засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүтэцийг өөрчилжээ. Энэ бүтэц 1917 оныг хүртэл хадгалагдсан байна. хээс эхэлжээ. Тэрээр тархай бутархай муж, вант улсуудыг татан буулгаж Орост нэгтгэж үүний үр дүнд 29 муж губерн, 144 хотыг шинээр байгуулж хүн ам 23,2 саяаас (1763 он) 37,4 сая болж (1796 он) Орос орон Европын хамгийн том улс болж хувирав.Евродын нийт хүм амын 20 % -ийг Орос дангаараа бүрдүүлэх болов. 162 мянган цэрэгтэй байсан Орсын арми 312 мянган цэрэгтэй болж усан флот байлдааны 21  хөлөг онгоцтой байснаа 67 хөлөгтэй болж 40 далбаат онгоц, 300 ердийн хөлөг онгоцтой болжээ. Улсын төслийн орлого 16 сая рублээс 69 сая рубль болж өсчээ. Ингэж Екатерина II хатан хаан "Аугаа Екатерина" хэмээгдэх болсон билээ. Тэрээр төрийг засахад хатан хаанд тус дэм болох эзэн хааны дэргэдэх зөвлөл буюу Сенат байгуулж Гэгээрлийн ажилд санаачлага гарган төр засгийн болон шүүхийн үйл ажиллагаанд хяналт тавих, дүн шинжилгээ хийх аппрат буй болгож, тээвэр, дэд бүтэц, эрүүл мэнд, соёл шинжлэх ухааны салбар, цэрэг арми хариуцсан албадыг буй болгож сүм хийдээс газрыг нь хураан авсан зарлигийг хүчингүй болгож буцаан олгожээ.

 

Екатерина II хатан хааныг садар самуунаараа алдартай байсан хэмээн шуугидаг ч тухайн үеийн Европын ордонуудад энэ байдаг л зүйл билээ. Энэ ховын чанартай суртчилгаа нь энэ хүн Орос орныг хөгжүүлсэн гавъяа зүтгэлийг өчүүхэн ч бүдгэрүүлж чадахгүй нь тодорхой билээ.

Екатерина II хатан хаан
Бүх Оросын хатан хаан Екатерина II
Вангийн авхай Екатерина Алексеевна авааль нөхөр ван Петром III Фёдорович болон хүү Павелтайгаа
Екатерина хатны бутач хүү Алексей Григорьевич Бобринский
Фёдора Рокотов. "Григорий Орлов"-ын хөрөг зураг
Екатерина хатан хаан Молдавын мөнгөн дэвсгэрт 500 рубль дээр