Е
Евро мөнгөн дэвсгэрт
Евро мөнгөн дэвсгэрт

 

Евро (€) нь Европын Нэгдэлийн гишүүн 27 улсын 17-гийнх нь албан ёсны мөнгөн тэмдэгт юм. Хамтдаа Еврогийн бүс гэгддэг Австри, Бельги, Кипр, Финланд, Франц, Герман, Грек, Ирланд, Итали, Люксембург, Мальта, Нидерланд, Португал, Словак, Словени, Испани, Эстон улсуудад албан ёсоор хэрэглэдэг. Тус мөнгөн тэмдэгт мөн Европын өөр таван улсад албан ёсны гэрээтэй ба гэрээгүй хэрэглэгддэг бөгөөд 327 сая европчуудын өдөр тутам хэрэглэдэг мөнгөн тэмдэгт болжээ.

 

Дэлхий даяар 175 сая хүн евротой уясан мөнгөн тэмдэгт хэрэглэдгийн дотор Африкийн 150 сая хүн орно. Евро нь дэлхийд валютын нөөц, арилжаалагддаг хэмжээгээрээ америк долларын дараа хоёрт л ордог. (2008 оны 11 дүгээр сарын байдлаар). Нийт 751 тэрбум гаруй евро эргэлтэд байдаг бөгөөд дэлхий дээр эргэлтэд байгаа бэлэн мөнгөний үнэлэмжийн хэмжээгээр америк долларыг гүйцчээ.ОУВС-гийн 2008 оны тооцоогоор мөнгөн тэмдэгтүүд дотроо Еврогийн бүс ДНБ, худалдан авах чадавхиар хоёрдахь том эдийн засаг болсон. Евро нэрийг албан ёсоор 1995 оны 12 дугаар сарын 16-нд хэрэглэх болов.

 

Евро 1999 оны 1 дүгээр сарын 1-нээс дэлхийн санхүүгийн зах зээлд бүртгэлийн мөнгөн тэмдэгтээр нэвтэрч, хуучин ECU-г 1:1 харьцаагаар халжээ. Еврогийн зоос болон цаасан дэвсгэртүүд 2002 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн гүйлгээнд гарсан.

Евро мөнгөн дэвсгэрт
Евро мөнгөн дэвсгэрт
Еврогийн зоосон мөнгө