Д
Донг Сун хүрэл бөмбөр (2)
Донг Сун хүрэл бөмбөр (2)

 

Вьетнам үндэстний хөгжмийн зэмсэг

 

Донг Сун (Đông Sơn) буюу Хэгэр (Heger) хүрэл бөмбөр нь хойд Вьетнамын Улаан гол орчимын м.э.ө 600-гаад оноос буй болсон Донг Суны металл боловсруулах соёлд хамааралтай билээ. 

 
Шашны зан үйл, хөгжмийн зэмсгийн зориулалттай Донг Сун металл бөмбөрийг дунджаар 1 м өндөртэй, 100 кг орчим жинтэйгээр цутгаж байжээ. Уг хүрэл бөмбөрт тухайн үеийн нийгмийн өдөр тутамын амьдрал, дайн тулааныг илтгэн харуулахын зэрэгцээ ан амьтан, араатан жигүүртэнг дүрсэлж хээ угалзаар чимэглэж байжээ.
 
Уг хүрэл бөмбөр худалдаа наймааны эрэлт хэрэгцээ ихтэй байсны баталгаа нь Индонез, Вьетнам, Өмнөд Хятадын нутгаас 200 гаруй хүрэл бөмбөр олдсоноос харагддаг. 

 

 

Хятадын Юньнань мужаас 1976 онд олдсон 2700 жилийн настай хүрэл бөмбөр Донг Сун бөмбөрөөс хүнд, илүү овор хэмжээтэй байжээ. 
 
Шинэ Гвинейгээс Донг Сун хүрэл бөмбөр олдсон нь худалдаа наймаачид соёлыг хэрхэн түгээж байсныг илтгэн харуулж байна. 1902 онд Донг Сун хүрэл бөмбөр судлаач Ф.Хэгэр (F. Heger) өөрийн бүтээлдээ уг бөмбөр дөрвөн үндсэн төрөл зүйл байдгийг тогтоожээ.
 
 
Донг Сун хүрэл бөмбөрийн төрлүүд:
 

1. Нгок Лу (Ngọc Lũ drum) хүрэл бөмбөрийг Ханайгоос зүүн урагш орших Нам мужаас 1893 онд тохиолдолоор олж илрүүлжээ. Нгок Лу хүрэл бөмбөрийн чимэглэл нь гурван давхар цагираган чимэг зурагтай байдаг. Цагирагуудад хээ угалзтай нарийн зохицсон хүмүүс тэдний аж амьдрал, зан үйл, ан амьтадыг дүрсэлсэн байдаг.

 

 
2. Хоанг Ха (Hoàng Ha drum) хүрэл бөмбөрийг Хоабинь мужын Хоанг Ха тосгоноос 1937 олж илрүүлжээ.  Уг бөмбөрт бодит амьдрал, ертөнцөөс илүүтэй, билгэдэлийн дүрслэл зонилдог. Тухайлбал онго шүтээнүүд болон даль жигүүрт хүмүүн буюу сахиусан тэнгэрийг дүрсэлсэн байдаг нь гайхалтай.\
 
 
3. Ко Лоа (Cổ Loa drum) хүрэл бөмбөрт зан үйлийг голчлон харуулж дэглий шувуугаар хүрээлэн чимэглэжээ. 
 
 
 
4. Сонг да (Song Da) хүрэл бөмбөрийг XIX зүүнд Ха Сон Бингээс олж илрүүлжээ.  Уг бөмбөрт цэрэг дайн, шашин шүтлэг, цагаан будаа тариалалт, аж ахуйлал зэргийг дүрсэлсэн илэрхийлсэн байдаг.
 
 
5. Нилээд хожуу цаг үед хамаарах Куанг Шуонг (Quang Xuong drum) хүрэл бөмбөрийг Тханьхоа мужаас олж илрүүлжээ. 
 
 
6. Хойд Вьетнамаас Бан Тхом (Ban Thom drum) хүрэл бөмбөрийг олж илрүүлжээ. Уг бөмбөрт эртний Вьетнамчуудын орон байр, хүмүүсийг голчлон дүрсэлсэн байдаг ажээ. 

 

Донг Сун хүрэл бөмбөр (2)
Донг Сун хүрэл бөмбөр
Жижиг Донг Сун хүрэл бөмбөр
Донг Сун хүрэл бөмбөр
Донг Сун Хур Борооны бөмбөр (Dong Son Style Rain Drum)
Донг Сун хүрэл бөмбөр