Донг Пипа (2)

 

Тай үндэстний хөгжмийн зэмсэг

 

Донг Пипа (Dong Pipa) нь Тайландын Донг (Dong) ястангуудын чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Донг Пипа нь Тайландад төдийгүй Зүүн Өмнөд Ази, Хятадын Гуанси, Жуан өөртөө засах орон, Хунань, Хубэй муж тархжээ.

 

 

Донг Пипагийн их биеийг цул модноос ухаж үйлдэх бөгөөд цар нь голчлон зүрх хэлбэртэй байдаг. Хааяа Ойрад Монголын Дааган Товшуурынхтай адил дөрвөлжин цартай байх нь бий. Донг Пипа дөрөв болон таван чавхдастай тусгайлсан цохиураар тоглоно. Донг Пипаг ардын дуу хөгжим, бүжигт өргөн ашиглана.

Донг Пипа (2)
Донг Пипа (Dong Pipa)