Да Ху хуучир (2)

 

Хятад үндэстний хөгжмийн зэмсэг

 

Да Ху (大胡 - Dà hú Alto fiddle) буюу Их хуучир (Big fiddle), Тайвань их хуучир (Taiwan big fiddle) нь Хятадын нумт хөгжмийн зэмсэг юм. Уг хөгжим нь Эр ху хуучрын бүлд багтах хоёр чавхдаст альт хуучир бөгөөд 1930-аад онд найрал хөгжимд зориулан бүтээжээ.  

 

Эр ху хуучрын хүзүүг хатуу модоор үйлддэг бол Да Ху хуучрын хүзүүг хулсаар үйлддэг байна.  Цар нь зургаа болон найман өнцөг, дугуй зэрэг олон янз байж болдог. Царын нүүрийг могойн арьсаар бүрж царын ар талыг луу, сарьсан багваахай зэрэг амьтдын сийлбэрээр чимдэг. 

 
Эр ху хуучир XVIII-XIX зууны Бээжин дуурьт ашиглагдаж 1920-оод онд  хийлч Лиу Тиан Хуа (Liu Tianhua)  өрнөдийн хөгжимд суралцаж Хятад үндэстний хөгжмийн чуулга Өрнөдийн сонгодог хөгжмийг тоглоход дутагдаж байсан орон зайг нөхөх зорилгоор 1930-аад онд Да Ху альт хуучирыг буй болгожээ.  
 

Да Ху хуучир (2)
Да Ху хуучир
Да Ху хуучирч