Д
Даудастанон нуман ятга (2)
Даудастанон нуман ятга (2)

 
Кавказын хөгжмийн зэмсэг
 
Даудастанон нуман ятга (Daudastanon harp) буюу Осетин арван хоёр чавхдаст ятга (Ossetian twelve string Harp) нь Хойд Кавказ, Осетины чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Даудастанон гэдэг нь Осетинээр: Дуадас- арван хоёр, Танон- чавхдас гэсэн утгатай үг ажээ.  
 
 
Даудастанон нуман ятгын цар нь элдэв хэлбэр гарган сийлбэрлэн ухсан, эсвэл тэгш өнцөгт хэлбэртэй байх бөгөөд хүзүүг матаж оройд нь морь, янгирийн сийлбэр толгой хийж өгнө.
 
 
 
Осетины нэрт туульч Гахи Сланов (Gahi Slanov)
 
Чавхдасыг адууны дэл сүүл эмхэрдэн үйлдэх бөгөөд нарийн өнгө дуугарах 8 чавхдасыг цагаан хялгасаар, аргил дуугарах 4 чавхдасыг хар хялгасаар үйлдэнэ.  Хөг нь Диатоник.
 
Хоёр гараар татан тоглох бөгөөд уг ятга үлгэр тууль хайлах, уянгын болон хүүхдийн дуу тоглоход голчлон ашигладаг байжээ. 
Даудастанон нуман ятга (2)
Даудастанон нуман ятга
Даудастанон нуман ятгач
Даудастанон нуман ятгач